ХХБ-аас хоёр сая доллар залилсан Б.Бямбадорж нарт холбогдох шүүх хурал хойшилжээ
2022-08-11


Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бямбадорж нарт   холбогдох эрүүгийн 2109000000706 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

 

Гэвч зарим яллагдагч нарын нэр бүхий өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн  хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд хойшлуулжээ.

 

Дараагийн хуралдаан хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоор яллагдагч Б.Бямбадоржид урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30