Ким Жон Ун COVID-19 тусчээ
2022-08-11

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун коронавирусийн халдвар аваад эдгэрчээ. Энэ талаар түүний дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Суртал, ухуулгын хэлтсийн орлогч эрхлэгч Ким Ё Жон мэдэгдсэнийг Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна. 

 

"Хэдийгээр тэр хүнд өвдсөн, өндөр халуурч байсан ч энэ тахлын эсрэг дайнд халамж анхаарал тавих ёстой ард түмнийхээ талаар байнга бодож, нэг ч минут зүгээр хэвтээгүй" хэмээн Ким Ё Жон мэдэгджээ.

 

Ким Ё Жоны өгүүлснээр, Хойд Солонгосын удирдагч шинэ төрлийн коронавирусийн халдвартай нүүр тулсан олон сая хойд солонгос хүний нэг байсан гэнэ. Түүнийг ийн мэдэгдэхээс өмнө, наймдугаар сарын 11-ний өглөө Ким Жон Ун улс орон нь коронавирусийг ялсан хэмээн албан ёсоор зарлаж байв. 

 

Эргэн сануулахад, цар тахлын хоёр жил гаруйн хугацаанд нэг ч халдвар илрээгүй гэж  мэдэгдэн, вакцинаас ч татгалзсан байсан Хойд Солонгосын эрх баригчид коронавирус дэгдсэн талаар 2022 оны тавдугаар сарын 12-нд л анх мэдэгдэж байлаа. Улмаар шуурхай арга хэмжээ авч, хөл хорио тогтоож байсан бөгөөд тавдугаар сард энэ улсад өдөрт л 300 мянга гаруй тохиодол шинээр илэрч байв. Харин долдугаар сарын 29-нөөс хойш нэг ч халдвар илрээгүй, БНАСАУ тахлыг даван туулсан гэж эрх баригчид нь мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Итгээд байгаа юм уу?
2022-08-11
Там шүү дээ энэ улс арай арай
2022-08-11
Түүх шүүнэ:
Мундаг. Ингээд вакцингүй даваад туулсан цор ганц орон боллоо. Вакцгүй учир олон дахих ч үгүй ингээд бүрэн дуусгавар болно. Манай мал МАН нам Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар ажилчин гаралтай учир энэ элит үндэстэний хаа ч хүрч сэтгэсэнгүй лдээ. Тиймдээ ч хужаа вак хамгийн түрүүнд шахаж бараг 10к дөхөж очиж нас баралт бүртгэгдлээ. Гагцхүү сурснаараа нууж хааж будлиулж 2к хүн үхлээ гд ичих ч үгүй дэлхийд зарлаад сууж байна. Хамгийн муу арга нь 50к өгч хужаа вакцны туршилтад оруулсаны нь яанаа.
2022-08-11
Мөнхжаргал:
Итгээд байгаа юм уу?