Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний F-4Е сөнөөгч онгоц баасан гарагт сургуулилалт хийх үеэрээ сүйрчээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц Сөүлээс 35 км зайд, Шар тэнгисийн дээгүүр нисэж явах үед сүйрчээ. Ослын үеэр хоёр нисэгч хоёул онгоцыг орхиж чадсан байна.
Сөнөөгч онгоц сүйрсний шалтгаан тодорхойгүй. Шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа хэмээн Ёнхап агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |