Олимпын эрхийн оноо олгох Бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

“Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдах аж. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Үүнд Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур болон Монголын тамирчид тус тэмцээнд ур чадвараа сорих юм. Монголд хүрэлцэн ирэх тамирчдын дунд дэлхийн чансааг тэргүүлж байсан, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Сон Ван Хо багтаж байгаа юм.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр зохиогдоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ