Египет: Сүмд гал гарч, 40 хүн амиа алдсаны ихэнх нь хүүхдүүд байжээ

img

Египетийн Гиза дахь коптын сүмд гал гарсны улмаас 41 хүн амиа алдсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд байжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагийн өглөөний мөргөлийн үеэр сүмд 5000 орчим хүн цугларсан байна. Энэ үеэр цахилгаан сүлжээнд богино холболт үүсэн, барилгад гал гарч, хүмүүс гарах гарцгүй болжээ.

 

Гэрчүүдийн өгүүлснээр, гурав болон дөрөвдүгээр давхарт байсан хүмүүс яарч сандран бууж, нэг нэгнээ даран, улмаар олон хүн хүмүүсийн хөлд дарагдсан байна. Галын шалтгаан нь хоёрдугаар давхарт байх агааржуулагчийг ажиллуулж байсан цахилгаан утасны гэмтлээс болсон гэсэн дүгнэлт гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ