Гэр хорооллын айл өрхүүдийн ханан пийшин, янданг хөөлөх ажлыг зохион байгуулна
2022-08-15

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан МУ-ын Ерөнхий сайдын 2022 оны 90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн II дугаар хурал боллоо.

 

Хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хадгалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, гэр хорооллын айл өрхийн ханан пийшин, ядангаа хөөлөх, угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээг есдүгээр сарын 15-н гэхэд зохион байгуулж, бүрэн дуусгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгон өгөв.

 

Сайжруулсан шахмал түлшний нөөц, хадгалалт хамгаалалт, борлуулалт, түгээлт, хяналтын асуудлыг шат дараалалтайгаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд судалж УИХ-ын намрын чуулганд танилцуулахаар боллоо.

 

Ажлын хэсгийн хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батбаясгалан, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг , "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцжээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uursduu huulj chaddaggui yum uu
2022-08-16
маш зөв ажил, үүнийг хийхгүй бол олон хүн амиа алдана. зөв шүү
2022-08-15
mongolchuud shig turuur yandangaa khuuluuj suudag erguu ard olon baina uu , archaagui amisgaanuud
2022-08-15