ТАРХИА АМРААХ ЦАГ БОЛСНЫ 5 ШИНЖ

Үр бүтээлтэй ажиллаж, шинэ өндөрлөгт хүрэхийн тулд амрах, сэргэх хэрэгтэй. Харин ажил амралтын хуваариа зохицуулж чадалгүй, бүх хүчээ шавхан ажиллах нь ямар ч амжилт дагуулахгүй гэж мэргэжилтнүүд анхааруулдаг юм. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр дараах таван шинж тэмдэг илэрч байвал тархи амрах хэрэгтэй гэдгийн дохио гэнэ.
СӨРӨГ БОДОЛ
Амьдралын сөрөг талыг байнга олж харах, таагүй дурсамж, санаа зовнил, гутранги бодлууд нь хэт ачааллаас үүдэлтэй байж болзошгүй гэнэ.
БИЕ СУЛЬДАХ
Ойр ойрхон өвдөөд байгаа бол амрах цаг нь болжээ. Хэт ядаргаа дархлааны системийн ажиллагааг алдагдуулдаг бөгөөд ийм үед хүн амархан өвчилдөг.
НОЙР МУУДАХ
Нойрны хэм алдагдах. Хэт их ядарсан хүн шууд унтчихаж чаддаггүй, шөнөжин хөрвөөж, өдрийн болсон үйл явдлууд тэр дундуу сөрөг үйл явдлуудыг ихээр боддог байна.
ХАЙНГА БОЛОХ
Юуг ч үл ойшоох, өмнө сонирхдог байсан зүйлээ хайхрахгүй болсон бол мөн л тархи ядарсны шинж гэнэ.
ӨӨРИЙГӨӨ ГАРГУУНД НЬ ХАЯХ
Өөрийгөө анхаарахаа больсон, тухайлбал эмчид үзүүлэхээ байнга хойшлуулж, спортоор хичээллэхээ больж, дэлгүүр орохгүй, өөрийгөө баярлуулахгүй байгаа бол мөн л тархиа амраах хэрэгтэй болсны дохио аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ