Parrotfish буюу Тоть загасны гайхамшигт ертөнц

img

 

Далайн гадаргын дор бидний мэдэхгүй гайхалтай амьтны төрлүүд өнгө алаглаг оршиж байдаг. Та бүхэнд дэлхий дээрх хамгийн содон хэлбэр дүрс, өнгө дүрстэй амьтны талаар хуваалцах гэж байна.

 

Магадгүй  хүний нүднээс далд нөхцөлд амьдардаг учир, бид маш ховорхон тохиолдолд харах боломжтой юм. Одоо танилцуулах гэж буй амьтныг Parrotfish буюу Тоть загас гэдэг.

 

Тоть загас нь Scaridae овогт багтдаг бөгөөд өвсөн тэжээлт загасны бүлэгт хамаарагддаг.  Одоогийн байдлаар 80 орчим төрлийн тоть загасыг шинжлэх ухаанд судалсан. 120 см хүртэл өсдөг энэхүү загас нь Энэтхэг номхон далайн усанд амьдардаг бөгөөд нас бие гүйцсэн үедээ цэнхэр өнгөтэй болдог.

 

 

Тэд үхсэн шүр, чулууг амархан цавчихын тул ийм хушуутай гэнэ. Мөн хадны хатуу хамгаалалт бүрхсэн замгаар хооллодог. Тоть загасны шүд нь анх харахад тийм ч сайхан харагддаггүй. 

 

Тоть загас 15 орчим эгнээ 1000 шүдтэй байдаг. Эдгээр шүд нь дэлхийн хамгийн хүчтэй био эрдэс бодисуудын нэг болох фторапатитаас бүрддэг. Тэд маш их даралтыг тэсвэрлэдэг бөгөөд 80 гаруй зааны жинтэй тэнцэхүйц даралттай байдаг гэнэ.

 

Мөн хамгийн хачирхалтай нь Тоть загас нь хүйсээ сольж чадна. Хүйсээ солих бүрт гормонууд өнгөний өөрчлөлтийг далайг тойрон давтагдашгүй хэлбэрээр харагддаг байна.

 

 

Түүний олон янзын өнгө, хатуурсан ам нь энэ загасыг тотьтой ижил төстэй байдалд хүргэсэн юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ