Литва улсын нийслэлд байх Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгана

Литва улсын нийслэл Вильнюс хотод байх Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг ирэх сард буулгахаар болжээ. Энэ талаар нийслэлийн захиргаа мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.
ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш Европын орнууд нутаг дэвсгэр дээр нь байх Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг буулгаж эхэлсэн юм. Эдгээр орны нэг Литва бөгөөд долдугаар сарын эхээр Вильнюс хотын захиргаа санал нэгтэйгээр шийд гаргаж, Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн дайчдыг дүрсэлсэн цогцолборыг буулгахаар болсон байна.
Литва улсын бусад мужууд ч Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалаас татгалзаж, буулгасан хөшөөг музей, бусад итгэмжит байгууллагуудын мэдэлд шилжүүлж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ