Оросын Төрийн думын гишүүний охин дайн эсэргүүцэж, эх орноосоо явжээ

img

ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Эдуард Исаковын охин 25 настай Диана Исакова дайн эсэргүүцэж, эх орноо орхин явсан талаар ВВС мэдээлжээ.

 

"Би энэ дайныг эсэргүүцэж байна! Би энэ засаглалыг сонгоогүй. Гэхдээ үг дугараагүй, ямар ч үйлдэл хийгээгүй, амь насныхаа төлөө айснаараа өнөөгийн байдалд хүрлээ. Бид бүгдээрээ л айсан. Ингээд л манай засгаас болоод зөвхөн манай ард түмэн төдийгүй хөрш орны ард түмэн зовж байна" хэмээн Диана Искава Инстаграм хуудсандаа бичжээ.

 

Тэрбээр наймдугаар сарын 18-ны өдөр нисэх буудал дээр байгаа зургаа Story-д оруулсан байна. "Манай оронд юу бодож байгаагаа хэлэх боломжгүй" хэмээн зурган дээрээ бичжээ. 

 

"Хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлсэн. Миний мэдэрснийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Хүн хүнээ хөнөөж байна. Миний амьдарч буй Орос орон ийм зүйл хийж байна. Яаж ингэж болдог байна аа? Эхний өдрүүдэд би маш их уйлсан. Хэн нэгэн, дотны хүн минь өнгөрсөн мэт л уйлж байсан" хэмээн Исакова ВВС агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

 

Түүний эцэг нь Ханты-Мансийскийн автономт тойргийн сенатч Эдуард Исаков бөгөөд Исаков Их Британи, Европын Холбоо, Канадын хоригт багтсан. Эдуард Исаков Холбооны зөвлөлийн хуралдаанд оролцохдоо пиджакан дээрээ томоос том Z үсэг зүүн орж ирдэг. 

 

Тэрбээр Украин дахь дайныг эсэргүүцсэн хүмүүсийг Донбассыг сэргээн босгох ажилд илгээх санал гаргаж байлаа. "Тэд торгууль төлж, олон нийтийн сүлжээнд өмхий пост оруулж байгаа гараараа эх орондоо ажил хийж өгөх ёстой. Хог цэвэрлэг, хашаа будаг. Тэднийг 10-15 хоног баривчлахын оронд Донецк, Луганск руу явуулах хэрэгтэй " хэмээн тэрбээр мэдэгдэж байв.

 

Диана бол Исаковын анхны эхнэрээс төрсөн охин. Тэрбээр йог, дуу, бясалгалын багш. Диана Навальныйг дэмждэг, 2020 онд эцгээсээ нууцаар Навальныйг дэмжих жагсаалд очиж байжээ. Энэ тал дээр аавтайгаа зөрчилддөг байснаа ч ВВС агентлагт ярьсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яах аргагүй охиныхоо ирээдүйг өөрийн баруунд бгаа хөрөнгөө хамгаалах арга .
2022-08-23
Болд:
Ааваасаа илүү ухаантай, юмыг улс төрийн үзэл суртлаас биш байгалаас заяасан эрүүл саруулаар сэтгэдэг охин байна даа
2022-08-22
Жүжиг, баруунд бгаа хөрөнгөө мөн охиноо хамгаалах арга юм уу даа.
2022-08-22