Эстонид Украины далбааг дэвсэлсэн эрд хорих ял оноожээ

Украины далбааг дэвсэлсэн эрд гурван сарын хорих ялыг Эстонийн шүүх оноосон талаар ERR мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Эстонийн иргэн, 50 настай Александр Ханнинен Украины далбааг дэвсэлж, хөлөө арчиж байгаа бичлэгийг шүүх дээр үзүүлсний дараа шүүгчид түүнийг Украины төрийн далбааг гутаан доромжилсон хэрэгт буруутан хэмэнн үзсэн байна.
Тэрбээр шүүх хурал болохоос өмнө гэм буруугаа хүлээгээгүй, хөл доор нь байх даавуу нь Украины далбаатай төстэй харагдахаар даавууны хэсэг байсан хэмээн мэдүүлж байв. Харин шүүхийн сонсголын үеэр гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ уучлал гуйжээ. Түүнийг гэм буруугаа хүлээсэн тул ялыг бууруулсан байна. Гэсэн ч Александр Ханнинен тэнсэн харгалзах ялтай байх үедээ ийм хэрэг үйлдсэн тул нэг жил, гурван сарын хорих ял оноож, улмаар ялыг 510 цаг нийтэд тустай хөдөлщмөр эрхэлж, 490,5 еврогийн торгууль төлөх шийдвэр гаргажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ