Die Welt: Герман, Франц, АНУ-ын төрийн тэргүүнүүд Зеленскийг удирддаг

АНУ, Францын төрийн тэргүүнүүд болон Германы канцлер Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг удирддаг, гагцхүү тэд л Зеленскийн баримтлах ёстой улс төрийн бодлогыг сонгодог гэж тоймч Кристоф Шлиц Германы Die Welt сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ бичжээ.
Украин бодлогоо өөрөө тодорхойлох ёстой гэж олон нийтэд зарладаг ч Украины Ерөнхийлөгчийн стратегийн үйлдлийн талаарх шийдвэрийг гагцхүү АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Германы канцлер Олаф Шольц нар гаргадаг гэж нийтлэлд онцолсон байна. "Тиймээс л барууныхны санхүү болон цэргийн тусламжгүйгээр Украин улс хүчин мөхөстөх байсан" хэмээн тоймч бичжээ.
Тоймчийн үзэж байгаагаар, барууныхан Украин дахь сөргөлдөөний тал дээр нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа гэнэ. Тухайлбал АНУ зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа бол Герман болон Франц улс Украиныг ОХУ-тай хэлэлцээ хийхийг түлхэх сонирхолтой байгаа хэмээн онцолжээ.
Энэ тодорхойгүй байдал нь барууны орнууд дахь хориг арга хэмжээний бодлогод дургүйцсэн нөхцөл байдлыг даамжруулж байна хэмээн Германы сонины тоймч үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ