Нэнси Пелосигийн нөхөр согтуугаар машин жолоодож яваад шийтгүүлжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн нөхөр Пол Пелоси согтуугаар машин жолоодсоны улмаас шийтгүүлжээ.
Politico сонины мэдээлснээр, Пол Пелоси согтуугаар жолоо барьсан гэм буруугаа хүлээсэн бөгөөд шүүгч түүнийг таван өдөр баривчлан саатуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, торгууль төлөх гэсэн шийтгэл оноосон байна. Улмаар саатуулагдсан хоёр хоног, биеэ зөв зүйтэй авч явсаны төлөө хоёр хоног гээд нийт дөрөв хоногийг саатуулах хугацаанаас хасаж, нэг өдөр албадан хөдөлмөр эрхлүүлэхээр болжээ. Мөн согтуугаар жолоо барихын хор уршгийн талаарх лекцийг гурван сарын туршид сонсохын дээр 7000 долларын торгууль төлөх аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Пелоси тавдугаар сарын 29-ний өдөр согтуугаар жолоо барьж явахдаа саатуулагджээ. Тэрбээр тэр өдрийнхөө шөнийг цагдаагийн хэлтэст өнгөрүүлээд маргааш нь 5000 долларын барьцаатайгаар суллагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ