Оросоос хамаарахгүйн тулд Герман Канадаас байгалийн хий авна

Оросын түүхий эдээс хамааралтай байхгүйн тулд Герман улс Канадын байгалийн шингэрүүлсэн хий ашиглах эрмэлзэлтэй байгаа гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ. Тэрбээр Торонто хотноо болсон Герман, Канадын бизнес бага хурлын үеэр ийм мэдэгдэл хийсгтйш ВВС агентлаг дамжуулсан байна.
"Герман улс Оросын эрчим хүчний түүхий эдээс татгалзахаар зэхэж байна. Энэ тал дээр Канад улс манай түнш болно. Оросоос хамааралгүй байх тал дээр Канадын байгалийн шингэрүүлсэн хий чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байгаа" хэмээн Шольц мэдэгджээ.
Түүнчлэн "Орост байгаа бүхэн Канадад бий" гээд Канад улс ардчилсан, найдвартай түнш хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ