Нетаньяху анх удаа ухаалаг утастай болж, мөн өдрөө 9420 дуудлага хүлээн авчээ

img

Израилийн "Ликуд" намын тэргүүн, Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхуг сурталчлах ажил хийдэг улс төрийн технологичд нэгэн өвөрмөц алхам хийжээ. Олон нийтийн сүлжээнд нэгэн бичлэг тархсан бөгөөд энэ бичлэг дээр Нетаньяху өмнө нь ухаалаг утас огт ашиглаж байгаагүй гээд утасныхаа дугаарыг хэлж, хүмүүсийг өөр рүү нь залгахыг санал болгосон гэнэ. 

 

Утсаар ярих хүмүүсээ сонгохдоо Телеграм дахь Нетаньяхугийн сувгийг дагадаг гэдгээ баталгаажуулан зураг илгээсэн хүмүүсийг чухалчилна хэмээн Нетаньяху өгүүлжээ. Ингээд шинэ дугаар авсан эхний хэдхэн цагт Нетаньяхугийн утас 9420 удаа дугарч, дуудлага бүрт Нетаньяху өөрөө хариулсан гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Топаз Люк өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, аюулгүй байдлын журмын дагуу Израилийн Ерөнхий сайд нар өөрийн гэсэн үүрэн холбооны утастай байхыг хориглодог аж. Нетаньяху Израилийн Засгийн газрыг хамгийн удаан буюу 15 жил гурван сар удирдсан бөгөөд энэ нь тэрбээр мөн хугацаагаар өөрийн гэсэн утасгүй байсан гэсэн үг юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ