Борис Жонсон: Оросыг сөрөхийн тулд бүсээ чангалцгаая 

img


Их Британийн Ерөнхий сайд албан тушаалаасаа бууна гэдгээ зарласан Борис Жонсон Украины нийслэлд гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр барууны орнуудын иргэдэд хандан эрчим хүчний хямралаас үүдэлтэй үнийн өсөлтийг даван гарч, Оросын түрэмгийлэлтэй тэмцэхэд нь Украинд үргэлжлүүлэн туслахыг уриалсан байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Украины тусгаар тогтнолын 31 жилийн ойгоор Киевт очсон Борис Жонсон “Украины ард түмэн Оросын түрэмгийллийг цусаараа төлж байхад Баруунд ердөө л эрчим хүчний үнэ нэмэгдэж байна” хэмээн мэдэгджээ. 

 

Эрчим хүчний түүхий эдийн үнэ өсөж байгаагийн улмаас Европ Украиныг төдийлөн дуртайгаар дэмжихгүй байгаа гэх яриа гарах болсон ч үнэн хэрэгтээ барууны орнуудын нэгдмэл байдал улам бүр бэхжиж байгааг Жонсон онцолсон байна. Мөн Украин улс эзлэн түрэмгийлэгчдийг ялж чадна, ялах ёстой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Путинтэй харилцаагаа хэвийн болгох гэсэн аливаа хуурмаг оролдлогуудаас сэргийлэхийг анхааруулсан байна. 

 

“Хэлэлцээ хийх сонирхолгүй байгаа хүмүүстэй хэлэлцээ хийх гэж төлөвлөгөө гаргах цаг нь одоо биш. Хөлийг чинь мэрж байгаа баавгайтай тохиролцож болохгүй” хэмээн Борис Жонсон мэдэгджээ. 


Түүнчлэн Украинд 63,7 сая долларын үнэ бүхий цэргийн тусламжийн нэмэлт багцыг олгохоор болсноо зарласан байна. 
Энэ тусламжийн багцад 2000 дрон байгаагийн дотор камиказе дронууд ч багтжээ. 


Борис Жонсоны Украинд хийсэн энэхүү айлчлал нь ерөнхий сайдын хувиар  хийж буй сүүлийн айлчлал болж байгаа юм. Учир нь ирэх сарын зургааны өдөр тэрбээр албан тушаалаасаа бууна. 


Жонсоны айлчлалын үеэр Украины эрх баригчид түүнд улсынхаа дээд шагналыг гардуулсан бол Ерөнхийлөгч Зеленский Радын барилгатай зэрэгцэн оршдог эр зоригийн гудамжинд Британийн Ерөнхий сайдад зориулан хүндэт самбар байрлуулжээ. 


Жонсоны улс төрийн гэрээслэл 


Борис Жонсон Ерөнхий сайдаар ажилласан хугацааг нь хүмүүс гурван зүйлээр санаж байхыг хүсэж байгаа гэж улс төрийн ажиглагчид үзэж байна. Эдгээр нь брекситийг дуусгах, ковидын бүх нийтийн дархлаажуулалт мөн Оростой хийж буй дайнд Украиныг дэмжих явдал аж. 


Жонсон өөрөө ч албан тушаалыг нь залгамжлах хүн Украины тал дээрх Британийн байр суурийг сулруулчихгүй л бол ажил хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлж байв. Британийн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хоёр улс төрч хоёулаа л Британийн дэмжлэгийг сулруулахгүй гэж амалсан юм. 

 

Эргэн сануулахад, өөртэй нь холбоотой олон дуулиан гарсны дараа Борис Жонсон албан тушаалаасаа огцрохоор болсноо долдугаар сард зарласан. Түүнчлэн тэрбээр Консерватив намын даргын ажлаасаа ч гарсан. Ингэснээр Консерватив нам шинэ даргаа сонгох шаардлагатай болсон бөгөөд ийн сонгогдсон дарга нь Их Британийн Ерөнхий сайдын албыг хаших юм. Энэ суудлын төлөө өрсөлдсөн нэр дэвшигчдээс сүүлийн шатанд сангийн сайд асан Риши Сунака, Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар тунаж үлдээд байна. Санал асуулгаас харахад Лиз Трасс ялах магадлал өндөр гэж гарсан талаар Sky News суваг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Del:
тэр тусламжийн мөнгөний нэлээд хэсэг оффшор данс руу явж байгаа угаасаа олигарх засаг шүү дээ
2022-08-26
байлдаж байгаа 2тоо амжилт хүсье, тэр тусмаа хойд хөршдөө
2022-08-25
энэ сонгуулиар гарсан нөхөд нударгаа л үзүүлэх юм, өөр чадах юм байна уу, шал худлаа гараа зангидаад л болно гэж бодддог байх, хөөрхий дөө, 4, 5 жилийн зулзаганууд
2022-08-25
zochin:
ok
2022-08-25
zochin:
zail
2022-08-25
тэнэг гахай
2022-08-25
Одоо тивээрээ хөлдөж үхэж төлөөсөө хийх гэж бна ш дээ, цусанд дурлагч Борисоо
2022-08-25
Бусад нь гэж хэн?:
Европын улсуудаас Украинд зэвсэгээр туслахгүй байгаа 2 улс байгаа. Унгар, Австри. Бусад улсууд Оросын түрэмгийллийг эсэргүүцэж байгаа. Газ, шатахуунаар Оросоор ямар нэгэн байдлаар хараат болчисоноосоо яаран гарахаар бүгд шийдсэн. Цуст дайныг санхүүжүүлэхийг хүсэхгүй байна.
2022-08-25
ббө:
Британийн бодлогийн төлөө бусад орнууд хохирно гэж юу гэсэн үг юм бол?
2022-08-25
Украин ялнаа.Ард нь Европ тэр чигээрээ байна. Тэд түрэмгийлэгч Оросуудтай хил залгахыг хүсэхгүй
2022-08-25
zochin:
zail
Зочин:
Орос ялна
2022-08-25
zochin:
ok