Их Британи Оросоос түлш авахаа зогсоожээ

img

Их Британи улс зургадугаар сард анх удаагаа Оросоос түлш авахаа зогсоосон гэж Үндэсний статистикийн газар мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Энэ газрын мэдээллээр, 2022 оны хоёрдугаар сараас өмнө Британи улс сар бүр дунджаар 499 сая фунтийн үнэ бүхий түлшийг Оросоос импортолдог байсан аж. Үүний зэрэгцээ зургадугаар сард Оросын бусад бараа бүтээгдэхүүний импорт ч 33 сая фунт стерлинг болтлоо унасан бөгөөд энэ нь 1997 оны нэгдүгээр сараас хойш тохиож буй хамгийн бага төвшин гэж Британийн Үндэсний статистикийн газар мэдээлжээ.

 

Энд дуулгахад, ОХУ-ын арми Украин руу халдсаны дараа Их Британи улс энэ онд багтаан Оросын газрын тосны импортоос татгалзах, харин хийн импортоос аль болох хурдан татгалзах шаардлагатай болсон. Импортын тухайд, 2021 онд Их Британи байгалийн хийн хэрэглээнийхээ дөрвөн хувь, харин газрын тосны 11 хувийг Оросоос худалдан авчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөв:
Гараа цусанд дүрсэн оросын дайныг санхүүжүүлж болохгүй
2022-08-25