Абэгийн аминд халдсан хэргийн улмаас Японы цагдаагийн дарга огцрох өргөдлөө өгчээ

img

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдсан хэрэг гарсны улмаас Японы Цагдаагийн ерөнхий газрын дарга Итару Накамура албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан талаар Ройтерс мэдээлжээ. 

 

"Би огцрох өргөдлөө өгсөн" хэмээн Итару Накамура мэдэгдсэн байна. Абэгийн амь насанд халдах боломжтой нөхцөлийг үүсгэж, улс төрчийн аюулгүй байдлыг хангах тал дээр хангалттай ажиллаж чадаагүйн хариуцлагыг өөр дээрээ авч байгааг мөн онцолжээ. 

 

Энд дуулгахад , Шинзо Абэ долдугаар сарын наймны өдөр гудамжинд цуглааны үеэр үг хэлж байх үед түүнийг буудан хороосон юм. Долдугаар сарын 29-ний өдөр Японы ССТТ хамгаалалтын компанийн тэргүүн Хидэто Осанаи мэдэгдэл хийхдээ Абэгийн амь насыг хамгаалж болох байсан гэсэн дүгнэлт гарсныг онцолж байлаа. Тиймээс цаашид хамгаалалтын ажилтнуудыг сургах, урьдчилан бэлтгэх тал дээр онцгой анхаарал хандуулахыг уриалж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүүе огцорсон шт, нэг жирэмсэн эмэгтэй тавчиктай гудманд гарсан гээд
2022-08-26
Ийм л байх ёстой! Шударга ёс, ардчилал гэдэг ийм л байдаг. Гэтэл манайхан яацгааж байгаа билээ?! Албан тушаал, эрх мэдэл, түүнийгээ ашиглаж идэж уухын төлөө үхэн хатан зүтгэж байгаа нь үнэхээр гутамшиг бөгөөд аймшиг.
2022-08-25
Хүүе огцорсон шт, нэг жирэмсэн эмэгтэй тавчиктай гудманд гарсан гээд