Бельгийн 17 настай иргэн дэлхийг тойрч ниссэн хамгийн залуу нисгэгч боллоо

Бельгийн иргэн Мак Рутерфорд дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу нисгэгч болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Рутерфорд энэ оны гуравдугаар сард Болгарын нисэх буудлаас Shark онгоцоор нисэж мөн энэ газартаа газардсан байна. Нислэг үйлдэхдээ тэрбээр 16 настай байсан бөгөөд 17 насныхаа төрсөн өдрийг агаарт угтжээ.
Үүнээс өмнө, түүний эгч, 19 настай Зара хөнгөн моторт онгоцоор 2021 оны намар дэлхийг тойрсон нислэг үйлдэж, ийм нислэг үйлдсэн хамгийн залуу эмэгтэй нисгэгч болж байсан гэнэ. Одоо Мак Рутерфордын амжилтыг Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ