Яармагийн замд авто машин осолдож явган зорчигч гэмтжээ

img

 

ХУД-н 4-р хороо Наадмчдын зам, Hunnu Mall дэлгүүрийн урд замд Sinotruck, Toyota Land Cruiser-200, Toyota Harrier маркийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осол гарч ослын улмаас урьдчилсан байдлаар явган зорчигч 1 хүн гэмтсэн нөхцөл байдалтай шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар ослын шалтгаан нөхцөл тогтоогдоно.

 

Дээрх мэдээлэлтэй холбоотой цахим сүлжээнд тавигдсан зурагт байгаа автомашинд дарагдсан хүний дүрс бүхий зүйл нь Урьдчилан сэргийлэх чиглэлээр замын зорчих хэсэг дагуу байрлуулсан макет осол болох үед дайрагдаж дарагдсан гэж тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chirgvvltei achaanii tereg mikservvd dvnjingarab nalaihiin zamuud der tuilj bnaa aimshig 100 gargaad hoinoos chignaldaad dairaad bhii
2022-08-26
Ард иргэд:
Энэ миксернүүд дэндүү хурдан давхидаг шүүүү
2022-08-25