Сингапур вакцинд хамрагдаагүй жуулчдыг тусгаарлах журмаа цуцаллаа

Коронавирусийн вакцинд хамрагдаагүй гадаадын жуулчдыг тусгаарлах журмаа цуцалж байгаа талаар Сингапурын эрх баригчид мэдэгдсэнийг Business Travel News дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, вакцинд хамрагдаагүй гадаадын жуулчид Сингапурт ирэхдээ нэг долоо хоногийн хугацаатайгаар тусгаарлагддаг байсан юм. Харин Сингапурын эрх баригчдын шийдвэрээр энэ журам энэ сарын 29-ний өдрөөс эхлэн цуцлагдаж байгаа аж.
Энэ журам цуцлагдсанаар гадаадын иргэд Сингапур руу зорчихдоо 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байхад л болох гэнэ. Харин ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан жуулчид коронавирусийн шинжилгээ өгөлгүйгээр Сингапур руу нэвтрэх боломжтой аж. Түүнчлэн наймдугаар сарын 29-ний өдрөөс нийтийн тээвэр болон дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам цуцлагдаж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ