"Ард түмний зарц" намынханд кокаин нийлүүлдэг эрийг Киевт баривчилжээ

Ерөнхийлөгч Зеленскийн "Ард түмний зарц" намын гишүүдийг кокаинаар хангадаг хар тамхины наймаачныг Киевт саатуулсан талаар Украины "Страна.UA" мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 48 настай эр худалдан авагчдаа хориотой бодис дамжуулж байх үедээ баригдсан байна. Түүнд үзлэг хийхэд нунтаг бодис бүхий 20 уут, электрон жин, их хэмжээний мөнгө, сум олджээ.
Тэрбээр өндөр албан тушаалын улс төрчдөд хар тамхи нийлүүлдэг сүлжээний нэг хэсэг гэдгийг цагдаагийнхан өнгөрсөн оны 12 дугаар сард тогтоосон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ