АХБ-наас Монгол Улсад 100 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлнэ
2022-08-26

 

Азийн Хөгжлийн Банкнаас эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталлаа.

 

 

ОХУ-Украины хямралт нөхцөлт байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй БНХАУ-аас хэрэгжүүлж буй хилийн хорио цээрийн дэглэм нь Монгол Улсын эдийн засаг, төсөвт  хүндрэл учруулж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүн амын ядуу, эмзэг бүлгийг дэмжих, инфляцийн дарамтыг бууруулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор “Мөчлөг сөрсөн хөгжлийн зарцуулалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан.

 

“АХБ-ны энэхүү зээл нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын арга хэмжээг дэмжих болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн ноён Петер Розенкранз онцлоод, МСДХ-ийн зээлээр олгох төсвийн дэмжлэг нь дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн нэн шаардлагатай шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсвийн орон зайг бий болгоход эергээр нөлөөлнө" хэмээн дурдав.

 

Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг бөгөөд өндөр инфляци, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал нь тэдгээр ядуу, бага орлоготой өрхүүдэд асар хүнд тусч байна. Эдгээр өрхүүд нь нийт орлогынхоо 43%-ийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32%-ийг зарцуулдаг байна.

 

 

“АХБ-ны энэхүү санхүүжилт нь хүн амын ядуу, эмзэг бүлгийн иргэдэд гадаад цочролоос үүдэлтэй хүндрэлийг даван туулахад туслах болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан захирал хатагтай Эмма Фан хэлээд, "МСДХ-ийн хүрээнд үзүүлэх яаралтай тусламж нь 2022 оныг дуустал тус улсын Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөрийн дагуу эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын дэмжлэгийг өргөжүүлэх болно" гэж онцлов.

 

Тус хөтөлбөр нь 2022 оны үлдсэн хугацаанд бага цалинтай ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын (түүний дөрөвний гурав нь эмэгтэйчүүд) цалинг 8.5 хувиар нэмэгдүүлэх зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээг мөн дэмжих юм. Мөн амьжиргааны түвшин доогуур байршлуудад амьдарч буй 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг болох юм.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
мэдээжийн дээгүүрээ хуваагаад идчих биз дээ
2022-08-28
irgen:
zunduu handiv avaad huvaaj iddeg bidend naaldahgyi.
2022-08-26
zochin:
sda nar naad 100 sayar ard tumend heregtei ym hiih ym bolov uu da. Ard tumenii amidral udruus udurt tuildaj bna. Avch bgaa tsaling har sda nar
2022-08-26