Испанийн парламент хийн хэрэглээг хэмнэх төлөвлөгөө батлав

img

Байгалийн хийн хэрэглээг хэмнэх талаар засгийн газраас бэлтгэсэн төлөвлөгөөг Испанийн парламент дэмжсэн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх өвөл эрчим хүчний түүхий эдийн хомстолоос сэргийлэх тулд Европын холбооны зөвлөмжийн дагуу ийнхүү хийн хэрэглээгээ бууруулах төлөвлөгөө гаргасан байна. Төлөвлөгөөний дагуу хувийн компани болон төрийн байгууллагууд зуны цагт агааржуулагч ашиглахдаа 27 хэмээс бага хэм хүртэл дотор орчинг хөргөхгүй байх, харин өвлийн цагт дотор орчны хэмийг 19 хэм хүртэл халаахыг зөвлөжээ. 

 

Түүнчлэн хэмнэлтийн төлөвлдөгөөний хүрээнд 22.00 цагаас эхлэн бүхэл шөнийн туршид хоосон барилгуудын гэрэлтүүлгийг унтраахыг зөвлөсөн байна. Эдгээр арга хэмжээний ачаар хийн хэрэглээг долоон хувиар бууруулна гэж Испанийн эрх баригчид тооцоолжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бага зэргийн нөөцөө өвөл хэрэглэх гээд ядаж байна даа.БРИТАНИ 5 сая иргэн нь төлбөрийн чадваргүй болов.Саяхан эрчим хүчнийхээ үнийг 80% нэмлээ.Герман усанд хурдан орох ,худалдааны цахилгаан шатаа зогсоож эхлэж байх юм.Италид зангиа зүүхгүй эрчим хүчээ хэмнэнэ гэнэ.Өөрсдөө хориг тавьчихаад түүндээ бүдэрч сандарч байна даа
2022-08-29
Чийрэгжих нь
2022-08-26