СХД-ийн 12 дугаар хороо 3х3 сагсан бөмбөгийн талбайтай болжээ

img

 

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Нэгдүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайг “3х3” сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулж дууслаа. Энэхүү тохижилтыг дүүргийн ЗДТГ, “Хаан" банктай хамтран гүйцэтгэсэн.

 

Тус сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг Хаан банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин ажиллахын тулд хамтран ажиллах саналыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд хүргүүлэн, санамж бичгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулж байсан.

 

Ийнхүү санамж бичгийн хүрээнд хийх ажил биелэлээ олж бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань 3х3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ