ОХУ Украины эсрэг өдүүлсэн дайнд өнгөрсөн хоногт 400 орчим цэргийн алба хаагчаа алдсан гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ. Ерөнхий штабын мэдэгдсэнээр Оросын арми хамгийн их хохирлыг Донецкийн чиглэлд амссан байна.
Өнгөрсөн хоногт ОХУ-ын арми 400 цэргээ алдсанаар дайн эхэлснээс хойших нийт бие бүрэлдэхүүний хохирол нь 46250 болсон гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ.
Түүнчлэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Оросын 1936 танк, 4251 байлдааны хуягт машин, 1040 артиллерийн систем, 234 онгоц, 202 нисдэг тэрэг, 834 дрон, 196 далавчит пуужин, 3162 автомашин болон цистернийг Украины цэргүүд устгасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |