Запорожийн АЦС-ын ажилтнууд: Биднийг тамладаг, яг л чанга дэглэмтэй шоронд байгаа мэт

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр Оросын арми хөрш оронруугаа халдан өнөөгийн дайн эхэлснээр ням гарагт 186 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Оросын цэргүүд Украины суурин газруудыг эзлэх оролдлогоо үргэлжлүүлж, харин Украины Зэвсэгт хүчин болон нутаг дэвсгэрийн хамгаалалтын отрядууд эсэргүүцэл үзүүлсэн хэвээр байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн хоногт Оросын өдүүлсэн Украин дахь дайны эргэн тойронд болсон үйл явдлуудыг товчлон хүргэе. 


Украины Зэвсэгт хүчин таван чиглэлд Оросын довтолгоог сөрөв 


Өнгөрсөн ням гарагт Украины цэргүүд Авдеевск, Бахмутск, Новоплавовск, Славянс, Харьков гэсэн таван чиглэлд Оросын цэргүүдийн довтолгоог сөрөн зогссон гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээлсэн байна. Бусад чиглэлд ОХУ-ын арми артиллер болон танкаар буудах, Донецк мужийн нутаг дэвсгэр дээр бүрэн хяналтаа тогтоох, Херсон, Харьков, Николаев мужуудын хэсгүүдийг тогтоон барихад чиглэгдсэн ажиллагаагаа үргэлжлүүлсэн гэж Украины Ерөнхий штаб мэдэгджээ. 


Түүнчлэн, ням гарагт Херсон, Дарьевка, Новая Каховкад байрлах ОХУ-ын зэвсэгт хүчний удирдлагын гурван хэсэгт Украины тал пуужингийн болон артиллерийн цохилт өгсөн байна. Түүнчлэн Любимовка болон Херсон дахь Оросын зэвсгийн агуулахад цохилт өгснөөр Оросын 11 цэргийн алба хаагч амиа алдсан гэж Украины тал мэдээлжээ.


Мөн наймдугаар сарын 28-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Украины өмнөд хэсэгт байх Мирный сууринд Оросд нэгтгэх санал асуулгад бэлдэж байсан нэгэн барилгад цохилт өгч устгасан байна. 


Атомын цахилгаан станцын ажилтнуудыг тамлажээ


Европт хамгийн томд тооцогддог Украины Запорожийн атомын цахилгаан станц дээр Оросын цэргүүд хяналтаа тогтоосон бөгөөд энэ сарын эхээр станцын орчимд буун дуу гарах болсон юм. Цөмийн станцын орчимд ийнхүү буудалцаан болж байгаад талууд нэгнээ буруутгаж, улмаар Оросын талын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдан, энэ станц дээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид ажиллахаар болж байлаа. 


Энэ зуур, Запорожийн атомын цахилгаан станцын ажилтнууд хүчирхийлэлд өртөж байгаа талаар Украины тусгай холбоо, мэдээллийн хамгаалалтын улсын алба мэдэгдсэн байна. Энэ байгууллагын мэдэгдсэнээр, Оросын тусгай албаныхан станцын ажилтнуудыг тамлаж, тэднийг станц дахь аюулын эрсдэлийн талаар МАГАТЭ-ийн мэргэжилтнүүдэд ам нээхгүй байхыг тулгаж байгаа гэнэ. 


Сүүлийн өдрүүдэд энэ станцын хувь заяа болон энд ажиллаж байгаа станцын ажилтнуудын талаарх мэдээлэл дэлхий дахины анхаарлын төвд байгаа юм. The Telegraph сонины сурвалжлагчид Запорожийн атомын цахилгаан станцад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүстэй ярилцахад тэд Оросын цэргүүд хэрхэн баривчилж, тамлаж байгаа талаар болон цөмийн объектын нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн техникүүд байрлаж байгаа талаар ярьжээ. Оросын тал харин энд ямар ч техник байхгүй гэж мэдэгдсээр ирсэн юм. 


“Бид чанга дэглэмтэй шоронд байгаа юм шиг л санагддаг. Байнгын сэтгэлзүйн дарамттай, ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж болохгүй. Учир нь оросууд бүх холбоог таслаж, гар утас ашиглахыг хориглосон” хэмээн нэг ажилтан The Telegraph сонины сурвалжлагчид ярьжээ. 


Ажилтнуудын өгүүлснээр, Оросын цэргүүд станцын орон тоог аюултай төвшинд хүртэл бууруулж, ажилтнуудыг станцаар явахыг хориглосон нь тэдний ажлыг ихээхэн хүндрүүлж байгаа гэнэ. 


“Биднийг шөнийн цагаар станцын нутаг дэвсгэрээр явахыг хориглосон учраас станцын тоног төхөөрөмжийг хянах боломжгүй болсон. Үүний зэрэгцээ цөмийн объект дээрх энгийн иргэдийн тоог бууруулахын тулд станцын ажилтнуудад явагддаг тогтмол сургалтыг явуулахыг ч хориглосон. Мөн станцын орчмын газрыг минижүүлсэн” хэмээн өөр нэг ажилтан ярьжээ. 


The Telegraph сонины бичсэнээр, сурвалжлагчидтай уулзсан ажилтнууд бүгд л станцын нутаг дэвсгэр дээр “Тигр”, “Пион” зэрэг хуягт тээвэрлэгч, хуягт машин зэрэг Оросын цэргийн техник байгаа гэдгийг баталсан гэнэ. 


Түүнчлэн дээр өгүүлсэн, станцын ажилтнуудыг тамлаж байгаа гэх Украины албаны мэдэгдлийг батлахуйц мэдээллийг станцын ажилтан The Telegraph-д өгчээ. 


“МАГАТЭ-ийн төлөөлөгчид станц дээр ажиллахтай холбоотойгоор бид ихэд түгшиж байгаа. Оросууд Украиныг буруутгахын тулд ямар нэг өдөөн хатгалга хийх вэ гэдгээс бид айж байна” хэмээн станцын ажилтан ярьсны дээр оросууд станцын ажилтнуудыг дарамталж, станцын аюулгүй байдлын эрсдэлийн талаар МАГАТЭ-ийнхэнд ярихгүй байхыг шаардаж байгааг онцолжээ. 


Өөр нэг ажилтны ярьснаар, атомын цахилгаан станцын ажилтнууд гэртээ эсвэл ажилдаа явах замдаа саатуулагддаг гэнэ. Тэдний зарим нь  14 хүртэлх хоногоор ч алга болж байжээ. Оросуудын хэрэглэдэг аргуудын нэг нь хүмүүсийг хонгилд аваачих, ажилтнуудын дунд цочрол үүсгэхгүйн тулд удирдлага нь энэ талаар огт ам нээдэггүй, хонгилоос буцаж ирсэн хүмүүс ч огт ярьдаггүй, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийнхан ирэхэд тэд оросуудын тушаасны дагуу яривал гайхах зүйлгүй гэж станцын ажилтан сурвалжлагчид ярьсан байна. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ха ха манай хэдэн луйварчид шиг зохиол бичиж дээ.
2022-08-31
Ккк. Ар гэртэй нь яриулахгүй аймаар тамлаж байгаа юм бн. Гонгинох хэрэггүй. Тэнэглэлийнхээ хариуг амсаж л таарна. Олон улс , НҮБ энтр яриад нэмэргүй. Тэрнийг чинь украйн гэж сураггүй байхад Орос, Хитад бид нар байгуулсан юм. Одоо бол шууд тараах гэжуугаам.
2022-08-30
Оршил:
Зөвөө. Эзэлж авсан нутаг дэвсгэртээ дэг журам тогтоож л таарна.
2022-08-30
Энэ оросыг муулаад байгаа эргүүнүүд өөрсдөө хэн болоод хүн муулж байгаа бол
2022-08-30
Зочин:
Тэнэг путлерын орос өнөөдөр энэ дэлхийн идээ бээр,ад шоо болсон.Ойрын 10-15 жилдээ ч энэ хэвээрээ байна.
2022-08-30
Зочин:
Энэ одоо архичин уу , хар тамхичин уу?
2022-08-30
Зочин:
Шал худлаа мэдээлэл оросынмэдээ үнэн украйн давших ч чадваргүй болсон. Харин оросууд бага багаар ахиад байгаа. Ацс ийн тухайд украйны фашистууд өөрсдөө станц руу буудаад байгаа
2022-08-29
Orosuud gej xargis zerleg fashist uud yum aa. Odoo dainaa bolimoor yum.
2022-08-29
Чиний мангар Иванй мэдээгээр Украин дуусаад Герман эзлэгдчихсэн хаха эргүү орк минь 170 өдрийг өдөрт 25 км давшсан улс дуусгачихсан баймаар юм тэгэхэд Зүүн хэсэгт нь гацчихсан 50 мянган хүнэж алуулж хамаг техникээ устгуулчихсан Иран Хойд Солонгосоос зэвсэг гуйгаад явж байгаа биз дээ ккк Путлер капут Орос сөнөчихсөн
2022-08-29
Оросынх шал худлаа тэднийхээр бол Украиныг аль эрт эзлээд одоо Герман хүрчихсэн ккк ганц км 6 сар болж бөөн хүн техникээ устгуулж давшсаныгаа дөвийлгөж байгаа юм ккк
2022-08-29
Зочин:
Энэ одоо архичин уу , хар тамхичин уу?
Өмхий Оросууд тусгаар тогтносон улс руу фашист түрэмгийлэл үйлдсэнийг өмөөрдөг усан тэнэгүүд манайд байх нь сонин юм. Угаасаа Украины атомын цахилгаан станц хэвийн ажлаад улс орноо эрчим хүчээр хангаж байсан фашист Путлерийн оркууд эзлэчихээд элдэв гүтгэлэг зохиохюж байхаар зайлаад өгмөөр юм. Хэрвээ Запорожийн атомын цахилгаан станц дэлбэрвэл цөмийн радиац шууд Орос руу нүүж хордуулна ш дээ угаасаа салхины чиглэл тийшээ байдаг өөрсдийгөө устгах гээд байгаа юм уу тэнэг Иванууд ккк
2022-08-29
Зүгээр байсан хүний нутагт дур мэдэн эзлэн түрэмгийлчихээд Украиныг гүтгэхэд итгэдэг эргүү малнууд их байх юм. Угаасаа Украины атомын цахилгаан станц ш дээ. Олон юм хуцалгүй өмхий Оросууд хүний нутгаас зайлаад өг өгөхгүй бол нэн даруй устгах арга хэмжээ авмаар юм. Украин Оросын фашист түрэмгийлэл үйлдэхээс өмнө хэвийн ажлуулж улс орноо цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн
2022-08-29
Барууны Тархи угаалт
2022-08-29
Зочин:
Үнэнд мэдээнд дургүй бол Путиний мэдээ үзээч дээ. Тэнэгүүдэд зориулсан хуурамч мэдээ Оросын тв-ээр дүүрэн байгаа.
2022-08-29
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-08-29
Өмхий Оросууд тусгаар тогтносон улс руу фашист түрэмгийлэл үйлдсэнийг өмөөрдөг усан тэнэгүүд манайд байх нь сонин юм. Угаасаа Украины атомын цахилгаан станц хэвийн ажлаад улс орноо эрчим хүчээр хангаж байсан фашист Путлерийн оркууд эзлэчихээд элдэв гүтгэлэг зохиохюж байхаар зайлаад өгмөөр юм. Хэрвээ Запорожийн атомын цахилгаан станц дэлбэрвэл цөмийн радиац шууд Орос руу нүүж хордуулна ш дээ угаасаа салхины чиглэл тийшээ байдаг өөрсдийгөө устгах гээд байгаа юм уу тэнэг Иванууд ккк
Болд:
Орсууд хэзээний дээрлэхүү, бүдүүлэгээрээ алдартай улсууд. Одоо бүр дайны хийхэлд хөөрөөд жинхэнэ фашистууд болжээ. Орсын мэдээг үзэхээр дандаа л ялж байна. Украйны армийг бут цохиж байна л гэх юм. Украйны мэдээг үзэхээр бид ялж байна л гэх юм. Аль нь үнэн юм гэж бодохоор дайн эхлээд 6сар болсон нь үнэн. Одоо хүртэл Орсууд Киевийг битгий хэл хилийн ойр байдаг Харьков хотыг ч эзлэж чадаагүй байгаа нь үнэн юм даа
2022-08-29
Оросынх шал худлаа тэднийхээр бол Украиныг аль эрт эзлээд одоо Герман хүрчихсэн ккк ганц км 6 сар болж бөөн хүн техникээ устгуулж давшсаныгаа дөвийлгөж байгаа юм ккк
Зочин:
Орос хүний арга барил, орос хүний мөн чанар. Тэд газар нутгаа тэлэхийг байнга хүснэ. Тэд хөршүүдээ байнга дарамталж үгээрээ байлгахыг хүснэ. Тэд хамгийн том газар нутагтай хамгийн том импери улс мөнхөд байхыг байнга хүснэ. Тэд бол түрэмгийлдэгчид. Тэд бол орос хүмүүс.
2022-08-29
Za muu sain hohluud shaana biz. Nubees tuluululgch oruulya ingey tegey ayulguin koridor hurtel tavij ugsun bzde. Bitgii shaatsga. Iim medee unshaad itgej bval yuch yarihavde haltaruda
2022-08-29
Чиний мангар Иванй мэдээгээр Украин дуусаад Герман эзлэгдчихсэн хаха эргүү орк минь 170 өдрийг өдөрт 25 км давшсан улс дуусгачихсан баймаар юм тэгэхэд Зүүн хэсэгт нь гацчихсан 50 мянган хүнэж алуулж хамаг техникээ устгуулчихсан Иран Хойд Солонгосоос зэвсэг гуйгаад явж байгаа биз дээ ккк Путлер капут Орос сөнөчихсөн
Нюренбергийн шүүх буюу Хүн Төрөлхтөнийг үй олноор нь хядсан, тамлан зовоосон, дайн өдүүлж хүн төрөлхтөнд гай тарьсан гэмт хэрэгтэнүүдийн хамгийн сүүлд нэмэгдэж байгаанууд нь бүгд Шинэ фашист Путин өвгөн, түүний дагалдан баясанч үсрээд л 10-аад хүн байх шию дээ
2022-08-29
Нюренбергийн шүүх буюу Хүн Төрөлхтөнийг үй олноор нь хядсан, тамлан зовоосон, дайн өдүүлж хүн төрөлхтөнд гай тарьсан гэмт хэрэгтэнүүдийн хамгийн сүүлд нэмэгдэж байгаанууд нь бүгд Шинэ фашист Путин өвгөн, түүний дагалдан баясанч үсрээд л 10-аад хүн байх шию дээ
2022-08-29
Зочин:
Мэдээллийн дайн яваад байна Оросууд ямар эрт үеийн зэрлэгүүд биш дээрээ удирдлага байдаг юм байгаа биздээ сайхан тархи толгой угаасан мэдээлэл яваад байна сэтгүүлчээ хүн бэлдсэн нийтлэл биш өөрөө сайн судалж байж мэдээгээ оруулвал яасан юм бэ
2022-08-29
Зочин:
Үнэнд мэдээнд дургүй бол Путиний мэдээ үзээч дээ. Тэнэгүүдэд зориулсан хуурамч мэдээ Оросын тв-ээр дүүрэн байгаа.
сайхан шаасан худал мэдээлэл байна, нийтлэлч ээ, гэхдээ тамлуулж болно, харин станц доторх үйл явдлыг чам шиг новшш мэддэг яю биш, нэг удаа ч зайрмагны үйлдвэрэээр орж үзээгүй, цагаан гартан өөрөөр хэлбэл хулгайчч шүү, би болон чиний захиалагчид
2022-08-29
оросууд хоригдлуудыг дайнд оруулсан болохоор тамлалт энхүүхэнд шүү, хохь нь хохлууд, дайнгүй байх их шаанс байсан, дайнд хохирол гэж байгүй, зөвхөн ялалт, ялагдал үр дүн
2022-08-29