Улаанбаатарт 13 хэм дулаан, өдөртөө бороо орно
2022-08-29

Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ.

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус.

 

Бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Shuud.mn
Сонин хачин
“Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee амьдралын 14 зөвлөгөө: 1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна. 2. Бусдад сайныг ерөө | Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ. 3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга | Сэтгэл хүнд бол хорвоо хүнд. 4. Бүү яар | Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг. 5. Санаандгүй зүйл гэж байхгүй | Ганцхан олдох хувь тавилангаа хайрла. 6. Баян хүнд бүү атаарх | Харин амьдрах аргаас нь суралц. 7. Сайхан учрал аз авчирдаг | Амьдралаа хайрла. 8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай. 9. Далайд дусал нэмэр | Бага мөнгөнд ч талархаж бай. 10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй | Сэтгэлдээ баяны үр суулга. 11. Хэцүү байсан ч инээ | Оюун ухаан инээдэг хүнд дуртай. 12. Эерэг үг хэлж бай | Сөрөг үгс буян заяаг хөөдөг. 13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая | Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч. 14. Үргэлж таларх | Талархал бүхэн буцаж ирдэг”
2022-08-30