Финланд, Швед, Их Британи хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

Vigilant Knife олон улсын цэргийн сургуулилалт өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ний өдөр Финландад эхэлж байгаа талаар DW агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын хоёрныг дуустал явагдах энэ сургуулилалтад Финландаас гадна Швед, Их Британийн цэргийн алба хаагчид оролцох аж. Финландын 200 орчим цэргийн алба хаагч, 1,3 мянган хугацаат цэргийн болон бэлтгэл цэргийн алба хаагч, Шведийн 880, Их Британийн 80 орчим цэргийн алба хаагч сургуулилалтад оролцоно гэж Финландын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Батлан хамгаалах яамны онцолсноор, сургуулилалтын зорилго нь тактик болон техникийн шуурхай хамтын ажиллагаа, байлдааны бэлтгэл сайжруулах явдал гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ