ОХУ-ын эсрэг шинэ худалдаа, эрчим хүчний хориг тавихыг Балтын орнууд санал болгов

Оросын эсрэг авч хэрэгжүүлэх найм дахь багц хориг арга хэмжээнд SWIFT, худалдаа, эрчим хүчний салбартай холбоотой шинэ хориг арга хэмжээг багтаах саналыг Латви, Литва, Эстони улс Еврокомисст гаргажээ. Энэ талаар Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Рейнсалу мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна. Түүнчлэн хоригт багтах Оросын хувь хүн болон хуулийн этгээдийн жагсаалтыг өргөжүүлэх санал гаргажээ.
"Хоригийн найм дахь багц аль болох эрт гараасай гэж бид хүсэж байна. Үүнтэй холбоотой саналаа Комисст оруулсан. Энэ нь эрчим хүч, худалдаа, цаашид SWIFR систем дээр хязгаарлахтай холбоотой юм. Мөг аль болох их хүн, байгууллагыг хоригт багтаах хэрэгтэй" хэмээн Эстонийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Түүнчлэн Эстони улс Оросын иргэдэд Шенгений виз олгохгүй байхыг уриалж байгаа юм. Эстони улс өөрийн оронд нь авсан Шенгений визтэй оросуудыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд бусад орнуудыг энэ жишгийг дагахыг тэрбээр уриалж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ