Жуулчид Фужи уулын орой дээрээс пицца захиалжээ

Японд нэгэн уулчин Фүжи уулын орой дээрээс пицца захиалжээ. Уулчин уулын орой дээрээс пицца захиалсан энэ үйл явдал наймдугаар сарын 20-ны өдөр болсон гэж World of Buzz мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэдийгээр өндөр уулын оройгоос захиалга ирсэн ч хүргэлтийн ажилтан үйлчлүүлэгчдээ захиалгыг хүргэж өгчээ. Захиалгыг хүргэхэд таван цаг зарцуулсан бөгөөд хүргэлтийн ажилтан хэдийнэ хөрсөн пиццаг захиалагчдаа өгөөд дараа нь дурсгалын зураг авахуулсан гэнэ.
Пиццаны газрын мэдээлснээр, захиалга өглөөний 07.30 цагт ирсэн, харин захиалгыг үд дунд гэхэд хүргэж өгсөн байна. Пиццаны үнэ 3776 иен болсон бол хүргэлтийн хөлс нь 40 000 иен болжээ.Токиогоос 90 км зайд байрлах, 3776 метр өндөртэй энэ уул руу захиалгыг хүргэж өгсөн ажилтан энэ захиалгынхаа талаар ямар нэг тайлбар хэлээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ