Н.Эрдэнэбаяр: Цусаа тогтмол өгдөг хүний цусны өтгөрөл бага байдаг
2022-08-30

Коронавирусийн улмаас цус өтгөрч, ядрах сульдах, мартах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа тухай цахим орчинд ихээр яригдах болсон. Тиймээс цус өтгөрөлтийн  тухай болон цусаа өгөх нь бидэнд ямар нөлөө үзүүлэх талаар ЦССҮТ-ийн ерөнхий  захирал АУ-ы доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

 

-Цус өтгөрдөг шалтгаан нь юу вэ?

–Цус нь шингэн хэсгийг бүрдүүлэгч сийвэн болон улаан, цагаан, ялтаст эс зэрэг дүрст элементээс бүрддэг урсдаг шингэн эрхтэн юм. Төрөл бүрийн шалтгаанаас хамааран цусны зуурамтгай чанар ихсэж болно. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг байгаа. Яг өтгөрнө гэж ярих нь өөрөө учир дутагдалтай ойлголт.

 

-Сүүлийн жилүүдэд цус өтгөрөлтөөс болж тархинд цус харвах, зүрхний шигдээс ихээр тохиолдох болсон. Үүнээс сэргийлэхийн тулд цусаа өгөх нь зөв үү?

 

- Сүүлийн үед цахим орчинд иргэдийн дунд ковидоор өвдсөний дараа болон вакцинтай холбоотой цус өтгөрч байна гэсэн мэдээлэл тархаад байна. Хараад байхад яг шинжлэх ухааны үндэслэл тайлбаргүй, ам дамжсан байдлаар буруу зөрүү мэдээллүүд яваад байгаа нь өөрөө илүү асуудал тарих уршигтай. Өнөөдрийн яриад байгаа “цус өтгөрөлт”-өөс болоод зүрхний шигдээс, тархинд цус харвах хүндрэл үүсээд байнаа гэдгийг мэргэжлийн байгууллага хүмүүсийн албан ёсны тайлбар мэдээллийг илүүтэй сонсох шаардлагатай. Олон улсад хийгдэж байгаа судалгаагаар ковидын дараа тухайн эрхтэн системийн суурь эмгэгтэй хүмүүст илүүтэй тохиолдож байгаа. Иймд хэрэв танд ямар нэгэн зовуурь байгаа л бол мэргэжлийн эмчид хандаж холбогдох шинжилгээ, эмчилгээг хийлгэх нь чухал.

 

Бие махбодын хувьд харьцангуй эрүүл, цусны донорт тавигддаг шаардлагыг хангаж байгаа хэн ч гэсэн цусны донор болох боломжтой. Цусаа тогтмол хугацаанд өгдөг хүмүүсийн хувьд “цус өтгөрнө” гэсэн ойлголт харьцангуй бага байдаг.

 

Энгийнээр тайлбарлаж хэлбэл цус нь хүний биеийн жингийн 6-8 хувийг эзэлдэг бөгөөд хүнд дунджаар 5-7 литр цус байдаг гэж үздэг. Хүний цусны 80 орчим хувь нь бие махбодоор эргэлдэж үлдсэн 20 орчим хувь нь цуллаг эрхтнүүдэд нөөц байдлаар байдаг. Иймд олон жилийн шинжилгээ нотолгоонд суурилан донороос нэг удаадаа тухайн хүний биеийн жингээс хамааран 350 юмуу 400 мл цус авдаг. Цусаа өгсний дараа тухайн өдрөө ердийн үеэс илүү шингэн зүйл уухыг зөвлөдөг. Учир нь эргэлдэж байгаа цусны эзлэхүүнийг шингэн зүйлээр нөхөж байна гэж ойлгож болно. Тэр ч утгаараа тодорхой хэмжээнд цус шингэрэх нөлөөтэй байна. Нөгөө талаас бие махбодын өөрийн зохицуулах систем ажиллан цуллаг эрхтнүүдэд нөөцлөгдөж байгаа цусыг цусны эргэлтэд оруулж байдаг.

 

Манайд мөрдөгдөж байгаа журмын дагуу эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэйчүүд гурван сард нэг удаа цусаа өгөх боломжтой бөгөөд энэ нь бие махбодод ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэдгийг шинжлэх ухаанд олон жил судлаад тогтоочихсон байдаг.

 

- Цусаа өгөх нь тухайн хүний биед ямар ач холбогдол, эерэг нөлөөтэй  вэ?

 

- Цусаа өгнө гэдэг нэгдүгээрт хамгийн сайхан хүмүүнлэгийн үйл ажиллагаа. Түүнчлэн олон улс орныг хамруулан, урт хугацааны туршид цусны донорыг дагаж хийсэн судалгаагаар цусаа тогтмол өгдөг хүмүүс цусаа огт өгдөггүй хүмүүстэй харьцуулахад зүрх судас болон хавдрын өвчлөл эрс бага байдаг гэсэн үр дүн гарсан байдаг. Тэгэхээр цусаа тогтмол хугацаанд өгдөг хүмүүс эрүүл мэндийн зөв мэдээ мэдээлэлтэй, амьдралын зөв хэвшилтэй болсон байдаг нь эргээд хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг олгож байгааг харуулж байна.

 

Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд жил бүрийн 6 сарын 14-нд Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 2022 онд энэхүү өдрийг “Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая” гэсэн уриан дор тэмдэглэсэн байгаа. Энэ нь бид бие биенээ гэсэн сэтгэл зүрхтэй байж нэгдэж чадвал олон хүний амь насыг аварч ямар их гайхамшгийг бүтээх боломжтой вэ илэрхийлсэн уриалга юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  хүн төрөлхтний хувьд хүнд сорилтын жилүүд болсон ба одоо ч үргэлжилсээр л байна. Бидэнд хүн төрөлхтнийг хамарсан цар тахал гэдэг зүйл ямар хор уршигтай юм бэ, нөгөө талаасаа эрүүл мэндийн салбар ямар чухал болохыг харуулж өглөө. Цаашлаад цус цусан бүтээгдэхүүний нөөц, хэрэгцээ шаардлага ямар чухал болохыг харууллаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай орны хувьд цус цусан бүтээгдэхүүний захиалга бол ковидгүй байсан үеэсээ нэмэгдсэн үзүүлэлттэй явж байна. Үүний цаана цусны хэрэгцээ жил бүр тасралтгүй нэмэгдэж байгааг харуулж байна. Дараалсан хөл хорионы үед эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй явах ялангуяа яаралтай үзүүлэх эмчилгээг хойшлуулах ямар ч боломжгүй эсрэгээрээ өдөр бүр цус цуглуулах шаардлагатай хэдий ч хатуу хөл хорионд иргэд цусаа өгье ч гэсэн явах боломжгүй байсан. Гэвч манай хамт олон маш их хичээн ажиллаж эмнэлгүүдийн захиалгыг бүрэн хангаж ажилласан.

 

- Одоо танай нөхцөл байдал болон цусны нөөц хэр байгаа вэ?  

-Сүүлийн жилүүдэд эмнэлгүүдээс ирүүлж буй цус, цусан бүтээгдэхүүний захиалга жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хүн амын дунд цус цусан бүтээгдэхүүн эмчилгээнд нь зайлшгүй шаардлагатай өвчлөл болох хавдар, осол, гэмтэл, төрөлтийн хүндрэл нэмэгдэж байгаатай холбоотой. Түүнчлэн анагаах ухааны салбарт элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал зэрэг эмчилгээний шинэ технологиуд нэвтэрч байгаа нь хэрэглээг урам бүр нэмэгдүүлж байна.

 

Ард иргэдийн дунд цусны төв авсан цусаа шууд 3 хувааж уутлаад эмнэлэгт өгчихдөг юм шиг буруу ойлголт байдаг. Бид донороос авсан цусанд цус сэлбэлтээр дамжих халдварын болон чанарын баталгаажилтын шинжилгээ, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамгийн сүүлийн үеийн арга технологиор үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүний хадгалах орчин нөхцөл, хугацаа өөр өөр байдаг юм. Тухайлбал, сийвэнгийн бүтээгдэхүүнийг тав хүртэлх жил хадгалах боломжтой бол улаан эсийн бүтээгдэхүүнийг бэлтгэх аргаас хамааран 21-42 хоног хадгалдаг.

 

Эдгээр бүтээгдэхүүнээр нөөц бэлтгэж болно. Гэтэл ялтаст эсийн бүтээгдэхүүнийг зөвхөн гурваас тав хоног л хадгалах боломжтой тул нэг дор их хэмжээгээр нөөц үүсгэх боломжгүй. Хэрэв их хэмжээгээр бэлтгээд хэрэглэхгүй тохиолдолд хаягдал болж эдийн засгийн хувьд хор хохирол бий болно. Иймд бид олон жилийн туршлага дээрээ үндэслэн тодорхой төлөвлөлтийг хийдэг. Бид сийвэнгийн бүтээгдхүүний хангалттай нөөцийг бүрдүүлсэн бөгөөд нөөцийн асуудлыг ихэвчлэн улаан эсийн бүтээгдхүүн дээр ярьдаг. Одоогоор бүлгээс хамаараад 5-14 хоногийн нөөцтэй байна. Ер нь 7,8 сард цусны донорын тоо бусад саруудтай харьцуулахад харьцангуй бага байдагтай холбоотой.

 

-Цусаа өгч буй хүнд ямар нэгэн сөрөг нөлөө гарах эсэхийг хүмүүс их асуудаг?

 

- Ийм тохиолдлууд байна. Цусаа өгсний дараа гарын боолтоо сайн дарж боогоогүй, цаг нь болоогүй байхад дарсан боолтоо авсан тохиолдолд тухайн газар цус хурах урвал илэрдэг. Түүнчлэн судасны урвал, түр хугацаанд ухаан балартах зэрэг цөөн тохиолдол гардаг бөгөөд энэ олон улсын цусны албадыг тоон мэдээ, статистик үзүүлэлттэй харьцуулахад ойролцоо байдаг.

 

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд бид цус авахдаа, чанарын шаардлага хангасан уут хүүдий, 100 хувь нэг удаагийн ариутгасан эмнэлгийн хэрэгсэл хэрэглэдэг учраас ямар нэгэн халдварын эрсдэл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

 

-Манай хүн амын хэдэн хувь нь цусаа өгч байна вэ?

 

-Өнгөрсөн оны статистик мэдээгээр авч үзвэл улсын хэмжээнд цус өгөлтийн тоон 35 мянга байгаагаас Улаанбаатар хотын хэмжээнд буюу ЦССҮТ-өөр нийт 26294 донор цусаа өгсөн. Нийт цус цусан бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь нийслэлийн хотын хэмжээнд ногддог.

 

Хүн амын дунд 1000 хүнд ногдох цус өгөлтийн байдлыг авч үзвэл Улаанбаатар хотод 1.8 хувь, орон нутгийн хэмжээнд 0.5 хувь улсын дундаж 1,2 хувь байна. ДЭМБ-аас Монгол шиг оронд 1.5 ба түүнээс дээш байвал хангалттай гэж зөвлөдөг бөгөөд бид цаашдаа ойрын хугацаанд 1.5 хувьд хүргэхийн төлөө төлөвлөгөө боловсруулан  ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа

 

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
2024-02-10
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
2024-02-10
...урьд нь цагдаа байсийм аа
2022-11-07
Тийм бол та сайн өгөөд үлгэр үзүүлээрэй...олон нийтэд баатар хэрэгтэй байнашүү
2022-11-07
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-20
Нүгэл чинь амаар гарч тамын ёроолд сая жил тарчмл түй май хараал хүн чи
2022-10-03
Солонгосын ханян их сургууль эмнэлгийнхээ хаягдлаар монголлд байшин барьж тусламж үзүүлж байгаа мэдээ гарч байхын. Ямар заваан юм бэ мэдрэлүүд ээ. Солонгсоуудыг сайн хүмүүс гэж боддог юмуу тэнэг мэдрэлүүд вэ
2022-10-03
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-08-30
Нүгэл чинь амаар гарч тамын ёроолд сая жил тарчмл түй май хараал хүн чи
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-30
...урьд нь цагдаа байсийм аа