Монголоос машин оруулахаар ОХУ-ын гаалийн ажилтныг хахуульдахыг завдсан иргэнийг саатуулжээ

Монгол Улсаас ОХУ руу суудлын автомашин нэвтрүүлэхийн тулд гаалийн ажилтанд хахууль өгөхийг завдсан иргэн эрүүгийн хэрэгт татагдсан талаар Алтайн хязгаарын Гаалийн алба мэдээлжээ.
Тодруулбал, "гадаадын иргэн" Монголоос автомашин түр нэвтрүүлэхдээ гаалийн татвар төлөлгүйгээр Алтайн гаалийн газрын ажилтанд 1000 долларын хахууль өгөхийг завдсан бөгөөд гаалийн ажилтан энэ хахуулиас татгалзсан гэнэ.
"Гадаадын иргэн Ташантын гаалийн шалган нэвтрүүлэх албаны байранд байхдаа шуурхай ажиллагаанд оролцож байсан Гаалийн ажилтанд 1000 долларын хахууль өгөхийг завдсан. Үүний дараа түүнийг Алтайн гаалийн газрын авлигатай тэмцэх хэлтсийн ажилтнууд саатуулсан" хэмээн Гаалийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Ингээд хахууль өгсөн иргэнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 291 дүгээр зүйл, 3 дахь хэсэгт заасан "хууль бус үйлдлийнхээ төлөө албан тушаалтанд авлига өгсөн" хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ