Тайвань руу зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Хятад АНУ-аас шаардав

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа 1,1 тэрбум долларын үнийн дүн бүхий зэвсгийг Тайваньд худалдах асуудлыг Конгрессоор дэмжүүлэхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хятад улс мэдэгдэл хийж, "нэг Хятад" зарчмыг зөрчиж байгаа үйлдлээ зогсоохыг АНУ-аас шаарджээ. 

 

"Тайваньд зэвсэг худалдаалж байгаа нь "нэг Хятад" зарчим болон АНУ, Хятадын хамтарсан хэлэлцээрүүдийг бүдүүлгээр зөрчиж, "Тайванийн тусгаар тогтнолын төлөө" зогсдог салан тусгаарлагчдыг дэмжиж, Тайванийн хоолойд хурцадмал байдлыг дэврээж байна. Америкийн тал Тайваньд зэвсэг худалдах, аралтай цэргийн тал дээр хамтран ажиллахаа нэн даруй зогсоох ёстой" хэмээн ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Өмнө нь, энэ оны долдугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Төрийн департамент Тайваньд цэргийн техникийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж гээд нийт 108 сая долларын үнэ бүхий зэвсгийг Тайваньд худалдахыг дэмсжсэний дараа Хятад улс эсэргүүцэж, Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Америкаас шаардаж байлаа. Улмаар Америкийн Raytheon Technologies болон Lockheed Martin гэсэн хоёр компанийн эсрэг хориг тавьж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ