Коронавирусийн халдвартай 631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

img

Энэ сарын 30-ны мэдээллээр улсын хэмжээнд коронавирусийн халдварын 80 тохиолдол шинээр батлагдлаа. Үүний 43 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдэв. Улсын хэмжээнд тохиолдлын тодорхойлолтын дагуу нийт батлагдсан тохиолдол 978,960 боллоо.

 

 

Орон нутгаас Өмнөговь аймагт 31 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Дархан-Уул аймагт 3, Дорнод аймагт 1, Орхонд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

 

Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 631 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ