Ирак: Дэмжигчид нь эсэргүүцэл өдөөсөн Садар өлсгөлөн зарлав

img

Иракийн нөлөө бүхий шиитийн  санваартан улс төрөөс явж байгаагаа зарласны дараа түүний дэмжигчид болон сөргөлдөгч талуудын хооронд эсэргүүцэл, мөргөлдөөн гарч, улмаар 20 хүн амиа алдсан талаар бид мэдээлсэн. 

 

Иракт мөргөлдөөн үргэлжилж байгаа тул мягмар гарагийг ажлын бус өдөр болгон зарлажээ
 

"Сөргөлдөөний эх үүсвэр" болсон гэж хэлж болохуйц санваартан Муктада-ас-Садр Ирак улсад "хүчирхийлэл бүрэн зогсох хүртэл" өлсгөлөн зарлахаар болсон байна. Тэрбээр хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн бүрэн зогсох хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэж Парламентын төлөөлөгч мэдэгдсэнийг Аль-Арабия суваг мэдээлжээ.

 

Тэрбээр даваа гарагт Иракийн улс төрөөс явж байгаагаа зарласны дараа засгийн газрын ордон руу олон зуун хүн дайран орж, улмаар мөргөлдөөн үүссэн юм. Одоо Иракт хөл хорих цаг тогтоосны дээр Иракийн арми Багдад хотод орж ирсэн байгаа аж. Иракт үүссэн мөргөлдөөний улмаас 20 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ