Хот тохижилтынхон ажил хаясны улмаас Шотландын нийслэл хогондоо дарагджээ

img

Эдинбургийн хот тохижилтын албаныхан долоо хоногийн ажил хаялтаа мягмар гарагт  зогсоож, хотод хуримтлагдсан хогийг цэвэрлэж, үүний дараа дахин ажил хаялтаа үргэлжлүүлэхээр болсон талаар "МИР 24" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хот тохижилтын ажилтнууд ажил хаясан хэд хоногт Шотландын нийслэл хогонд "живсэн" байна. Хотын хог хадгалах сав дүүрч, хаягдлаас үүссэн овоолгууд үүсчээ. Ингээд хог хаягдал ихээр хуримтлагдаж, таагүй үнэр тархсан тул оршин суугчид гомдол гаргаж эхэлсэн гэнэ. 

 

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тасралтгүй өсөж байгаа үед цагт 10 фунтийн цалинтай ажиллах боломжгүй гэж хот цэвэрлэгчид мэдэгдэн, долоо хоногийн ажил хаялт зарлах үеэр ийнхүү хот хогондоо дарагдсан байна. Ингээд цэвэрлэгчид ажил хаялтаа түр завсарлан, хог цэвэрлээд, үргэлжлүүлэн ажил хаяхаар болсон аж. Хэдийгээр тэд ажил хаялтынхаа үеэр ч ажил үүргээ гүйцэтгэхээр болсон ч тэдний шаардлагад засгийн газраас нь ямар нэг хариу өгөөгүй л байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-08-30