Хятадад хэн ч худалдан авахгүй байгаа шинэ байрнуудыг нураахаар болжээ

Хятадад оршин суугч нүүж ороход бэлэн болсон ч хэн ч худалдан авахгүй байгаа шинэ орон сууцны барилгуудыг буулгахаар болсон талаар Телеграф сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, барилгын компаниуд хоосон барилгуудыг нураах нь хадгалж үлдэх ашиглалтын зардлаас бага тусах тул хоосон байрнуудыг нурааж эхэлсэн гэнэ. Мөн эрх баригчид ч барилгуудыг нураахыг дэмжиж, нураах зардлыг төрөөс олгож байгаа аж.
Сүүлийн жилүүдэд гэхэд л Хятадад гурван тэрбум квадрат метр орон сууцыг нураажээ. Энэ нь 75 сая хүн амьдрахуйц талбай хэдий ч энэ хэмжээний байр үл хөдлөхийн зах зээл дээр хэт илүүдсэн байсан гэж шинжээчид өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ