Жүжигчин Ю Жу Ын 27 насандаа гэрээслэл үлдээн амиа хорложээ

Жүжигчин Ю Жу Ын 27 насандаа таалал төгссөнийг ар гэрийнхэнд нь даваа гарагт мэдэгджээ.
Ю Жу Ыны ах даваа гарагт өөрийн инстаграм хуудсандаа Жу Ын 2022 оны наймдугаар сарын 29нд биднийг орхин илүү тав тухтай газар руу одлоо” гэж бичжээ.
Жүжигчин бүсгүйн таалал төгсөхөөсөө өмнөхөн бичсэн тэмдэглэлийг мөн түүний хүслийн дагуу ар гэрийнхэн нь олон нийтэд дэлгэсэн байна. Тэрбээр
"Би жүжигчин болохыг маш их хүсч байсан. Жүжиглэх нь миний нэг хэсэг гэвч надад энэ мэргэжлээрээ амьдрах амаргүй байлаа. Би амьдралд юу ч хийхийг хүсэхгүй байгаа бөгөөд энэ нь намайг маш их цөхрөлд хүргэсэн.
Хиймээр байгаа зүйлтэй байх нь адислал, гэхдээ би үүнийг хийхийг хүсэх нь хараал гэдгийг ойлгосон.
Бурхан надад хайртай учраас там руу явуулахгүй байх. Хайртай гэр бүл, найз нөхөд, хайрладаг бүхэн минь намайг үргэлж хайрлаж байсанд баярлалаа. Та нарын хүчээр хүч чадалтай байж, инээмсэглэж байсан юм шүү. Багш нартаа мөн баярлалаа. Ээжээ, ааваа, битгий уйлаарай. Гуйя" хэмээн бичсэн байжээ.
Залуу жүжигчин Ю Жү Юн нь 1995 онд төрсөн. Yoo tvN цуврал "Big Forest" (2018)-д туслах дүрээр дебютээ хийсэн. Дараа нь тэрээр Chosun телевизийн "Жосоны эсэн мэнд үлдэх үе" (2019) цувралд өөр нэг жижиг дүрд тоглосон. Түүнээс хойш ямар нэгэн дүр бүтээгээгүй аж.
Талийгаачийг оршуулах ёслол маргааш Ажоу их сургуулийн эмнэлэгт болох бөгөөд үдэж өгөхийг хүссэн хүмүүст нээлттэй байна хэмээн гэр бүлийнхэн нь дурдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ