ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Горбачев таалал төгсөв 

img

ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев Москвагийн төв эмнэлэгт 92 насандаа таалал төгсчээ. Эмнэлгийн мэдээлснээр, тэрбээр хүнд өвчний улмаас мягмар гарагт таалал төгссөн байна. Тэрбээр коронавирусийн цар тахал эхэлснээс хойш энэ эмнэлгийн эмч нарын хяналтад байсан гэж ар гэрийнхэн нь мэдээлснийг Оросын хэвлэлүүд дамжуулжээ. Горбачев цар тахлын үеэр коронавирусийн халдварт өвчин тусаагүй ч насны эрхээр, хүнд өвчний улмаас ийнхүү таалал төгссөн гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн байна. 


Түүгийг дэлхий дахин хүйтэн дайныг зогсоохын тулд бусдаас илүүг хийсэн хүн гэдгээр нь ихээхэн хүндэлдэг. Харин задран унасан Зөвлөлтийн орон зайд түүнийг улс орныг бутаргасан хэмээн буруутгах нь олонтаа. 

 

Горбачев ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байх 1985 онд тэрбээр 54 настай байсан бөгөөд улс төрийн товчооны хамгийн залуу гишүүнд тооцогдож байжээ. 

Дол цохисон хуучны хөгшчүүлээс Горбачев ихээхэн ялгарч байсан гэдэг. Тэрбээр ил тод байдлыг эрхэмлэж, үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөг улс орондоо бий болгож, улмаар парламентаризмын үндсийг тавьж, ингэснээр ЗХУ задран унах эхлэл тавигдаж байсан гэж судлаачид үздэг юм. 

Олон улсын тавцанд Горбачев цөмийн зэвсгийг бууруулах, АНУ, НАТО-тай харилцах харилцаан дахь хурцадмал байдлыг багасгах бодлого баримталж байжээ. 

 

Горбачев өөрчлөн байгуулалтыг зарласан нь Баруун болон Төв Европ дахь зөвлөлтийн дараах дэглэм унахад нөлөөлсөн бөгөөд ингэснээр Михаил Горбачев цаг үеийнхээ дэлхийн хамгийн алдартай улс төрч болсон аж. 


1990 онд Горбачев ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Энэ албан тушаалд очсон анхны бөгөөд сүүлчийн хүн нь Горбачев болсон юм. Тэрбээр мөн онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байлаа. Горбачевыг “олон улсын амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг болох энхийн явцад голлох үүрэг гүйцэтгэснийх нь төлөө” энэ шагналыг олгожээ. 


1991 оны наймдугаар сард намын хэсэг бүлэг хүн Онц байдлын улсынх хороо гээчийг байгуулснаа зарлан, Горбачевыг суудлаас нь буулгах гэж үзжээ. Гэвч тэдний оролдлого бүтэлгүйтэв. Харин 1991 оны 12 дугаар сард Горбачев ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буув, тухайн үед хэдийнэ тусгаар тогтнолоо зарласан Орос, Украин, Беларусийн төрийн тэргүүнүүд ЗХУ-ыг татан буулгаж, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийг байгуулах Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байлаа. 

 

Горбачевын баримталдаг амьдралын зарчим 


Өөрчлөн байгуулалтыг зарлаж, эхлүүлснээр дэлхий дахин түүнийг хүндэлж, харин Зөвлөлтийн үеийг эргэн санагалздаг эх орон нэгтнүүд ЗХУ задран унасанд буруутгадаг юм. Горбачев “өөрчлөн байгуулалт”-ын талаар дараах байдлаар тайлбарлаж байжээ.


“Хүн бүр дор бүрнээ ажлаа үнэнч, шударга хийх ёстой, энэ чинь л өөрчлөн байгуулалт шүү дээ! “Өөрчлөн байгуулалт гэж юу юм?” гээд л хүмүүс ярьцгаадаг. Оногдсон ажлаа үнэнч шударга хийх нь гол өөрчлөн байгуулалт юм”


Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан, олон улсад энхийг эрхэмлэх бодлого баримталж байсан Горбачев хүч хэрэглэхийг хэзээнээс л эсэргүүцдэг байж. 

 

“Би цус асгаруулах тэр дундаа армийн хүч ашиглахаас үргэлж зайлсхийж байлаа. Учир нь сөргөлдөөнийг зогсоож, нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд арми ашиглавал энэ нь үргэлж хүмүүсийн үхлээр дуусдаг гэдгийг сайн ойлгож байсан юм”


Улс орондоо үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөг авчирсан тэрбээр коммунизмыг устгах зорилготой байсан хэмээн нэгэнтээ ярьж байжээ. 

“Миний бүхий л амьдралын зорилго бол коммунизм, тэсвэрлэшгүй дарангуйллын дэглэмийг устгах явдал байсан. <...>Чухамхүү энэ зорилгодоо хүрэхийн тулд би нам болон улс орондоо хашиж байсан албан тушаалаа ашигласан. <...> Ельцин ЗХУ-ыг нураахад би Кремлийг орхисон. Зарим сэтгүүлчид намайг энэ явдлаас болж гуниглаж уйлна гэж бичиж байлаа. Гэхдээ би уйлаагүй ээ, учир нь би Европ дахь коммунизмыг дуусгасан юм”

 

Хамгийн жаргалтай байсан мөч нь хэзээ тохиосон талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг өгчээ. 

“Үнэнээ хэлэхэд, Раисатай учирахад миний хамгийн аз жаргалтай үе байсан. Тэр л сэтгэлийн гал одоо хүртэл бөхөөгүй. Энэ бол намайг төрснөөс хойших хамгийн том үйл явдал” 

Раиса Максимовна бол Горбачевын эхнэр. Тэд оюутан байхдаа танилцаж, хуримаа оюутны цайны газарт хийж байсан гэдэг. Раиса Максимова Горбачева 1999 онд 67 насандаа таалал төгсжээ. Тэрбээр нөхөр нь төр удирдаж байх он жилүүдэд Европын хэмжээнд үнэлэгддэг нийгмийн зүтгэлтнүүдийн тоонд багтаж байсан бөгөөд нэр хүнд бүхий олон шагналыг хүртэж, Европ, Америк, Азийн их сургуулиудын хүндэт профессор болж байв. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Алиаваа их гүрнэ задрах нь түүхнэ зүй тогтол
2022-08-31
энэ хүн эдийн засгийг бүрмөсөн хаяж олон орос хүн хүний наймаанд ортлоо амьжиргаа муудсан . гэмт хэрэг хэрээс хэтэрч байхад зүгээр л хаясан _ дүнд нь ану хүчтэй болж орос муудсан
2022-08-31
ЗОЧИН:
АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨ, ҮГ ХЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХИЙГ ОЙЛГОЖ БАЙСАН ХҮНИЙ АЧ ТУС МОНГОЛД МАШ ИХ ГЭДГИЙГ 70 ЖИЛ ДАРЛАГДСАН ХҮМҮҮС ОДОО ЭНЭ ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ ОЙЛГОЖ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙСЭН
2022-08-31
Социализмын үед төсвийн 70 хувиа Оросын мөнгөөр хийдэг байсан юм, тиймдээ ч хараат колони улс байсан. Төрийн албан хаагч гадаад улсад айлчилчихаад тайлангаа Оросын элчинд өгдөг байв шүү.
2022-08-31
зХУ гэж улсыг задалж хаяж одоогийн энэ АНУ ЕХ гэдэл дээрэлхэлтийг бий болгосон нөхөр, социалист орнууд хамтдаа хөгжиж байхад манайх хичнээн олон улсын үйлдвэртэй мэрэгшсэн ажилчидтай байлаа, ардчилал хөгжиж болно, улсыг үйлдвэргүй ажиллах хүчгшй болгоно гэдэг ардчиллын нэрээр хийсэн гэмт хэрэг
2022-08-31
Алиаваа их гүрнэ задрах нь түүхнэ зүй тогтол
Социализмын үед төсвийн 70 хувиа Оросын мөнгөөр хийдэг байсан юм, тиймдээ ч хараат колони улс байсан. Төрийн албан хаагч гадаад улсад айлчилчихаад тайлангаа Оросын элчинд өгдөг байв шүү.
Чи хийж чадаагүй бол эрх чөлөө ардчилалд бүү атаарх
2022-08-31
Тийм шүү
2022-08-31
Алуурчин оросууд дахин задарч ялагдана аа
2022-08-31
Um maanii badme hum !:
Um maanii badme hum !
2022-08-31
Энэ хүн лам л болох бж, гэтэл удирдагч болсоноор улсаа задлаж хаясан.
2022-08-31
Дорхи эргүүд:
Тэгээд яахын буцаад Оросоор удирдуулах юм уу. Хулгайч нар төрд гараад байгаа бол чиний буруу. Яах гэж тэднийг дахин дахин сонгоод байдаг юм
2022-08-31
Zochin:
Ene hunii gaigaar Mongoliin turiig hulgaich nar udirdaj jiriin irged ui olnoor yduurch gudamjnii guilgachin bolson.
2022-08-31
Дорхи эргүүд:
Тэгээд яахын буцаад Оросоор удирдуулах юм уу. Хулгайч нар төрд гараад байгаа бол чиний буруу. Яах гэж тэднийг дахин дахин сонгоод байдаг юм
Афганаас цэргээ татсан гэж Горбачёв Нобелийн энх тайвны шагнал өгсөн. Харин Украинд цэргээ оруулсан Путлерт ямар ял өгөх бол
2022-08-31
Зочин:
Монголчуудын хувьд буянтай хүн. Энэ хүний ачаар бид Оросын хараат байдлаас бараг гарч чадсан. Ямартаа ч төрийн тэргүүнээ өөрсдөө сонгодог болсон. Монгол улс эзэнгүй төртөй болоод 30 жил боллоо гэдэг үг ёстой худал шүү. Орос, Хятадын эрлийзүүд тийм яриад байдаг. Харин Орос хүний хувьд Оросын империйг дахин бий болгох санаатай тэдний хувьд Горбачёв бол хамгийн муу хүн. Хүйтэн дайныг холдуулж, Орос Европын ойртуулсан энх тайвны энэ жилүүдийг Путин гэх атигар үгүй хийлээ дээ
2022-08-31
Чи хийж чадаагүй бол эрх чөлөө ардчилалд бүү атаарх
Тийм шүү
Zochin:
Ene hunii gaigaar Mongoliin turiig hulgaich nar udirdaj jiriin irged ui olnoor yduurch gudamjnii guilgachin bolson.