АНУ: Оростой хамтарч цэргийн сургуулилалт хийж буй аливаа оронд санаа зовниж байна

Аливаа орон Оростой хамтран цэргийн сургуулилалтад оролцож байгаа нь санаа зовнихуйц асуудал гэж Цагаан ордон мэдээлжээ. Энэ талаар АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьер Оросын Алс Дорнодод " Восток" цэргийн сургуулилалт эхэлсэн наймдугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн байна.
"Оростой хамтран цэргийн сургуулилалт хийж буй аливаа оронд АНУ санаа зовниж байгаа" хэмээн Жан-Пьер мэдэгджээ. Үүний зэрэгцээ сургуулилалтад оролцож буй орнууд өөрсдөө бие даан шийдвэр гаргаж байгааг онцолсон байна.
"Восток" цэргийн сургуулилалт наймдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн. Есдүгээр сарын тавныг дуустал үргэлжлэх энэ сургуулилалтад Орос, Азербайжан, Алжир, Армени, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикистаны цэргийн алба хаагчид оролцож байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ