КОВИД-19: Улсын хэмжээнд 83 халдвар шинээр бүртгэгдлээ

img

Энэ сарын 31-ны мэдээллээр улсын хэмжээнд коронавирусийн халдварын 83 тохиолдол шинээр батлагдлаа. Үүний 30 нь Улаанбаатарт, 53 нь орон нутагт бүртгэгдэв. Улсын хэмжээнд тохиолдлын тодорхойлолтын дагуу нийт батлагдсан тохиолдол 979,178 боллоо.

 

 

Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 544 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Иймд  иргэдийг битүү орчинд амны хаалтаа зүүхийг албаны зүгээс анхааруулж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ