Хятадад муурны мах зардаг этгээдүүдийг баривчилжээ

Хятадын Шаньдун мужийн Жинань хотод муурны мах худалдаалдаг этгээдүүдийг баривчилсан талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, махлаж зарахаар бэлдэж байсан 150 муур, 31 болжморыг сулласан байна. Болжморыг муур барихад өгөөш болгон ашигладаг байжээ.
Хятадын өмнөд нутагт өнөө хэр нь муурны мах хүнсэндээ хэрэглэдэг хэвээр бөгөөд эдгээр муурыг махлаж, өмнөд нутгууд руу илгээхээр зэхэж байсан гэнэ. Амьтны эрх хамгаалагчид цагдаагийнханд хандсанаар гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ.
Хятадад амьтантай хэрцгий харьцахыг хориглосон хууль байдаггүй. Гэхдээ тэднийг өмч хөрөнгө хулгайлсан, амьтны гаралтай өвчин тархахаас сэргийлэх журмыг зөрчсөн зэрэг хуулийн заалтаар хэрэг үүсгэн, шийтгэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ