Фумио Кишида: Горбачев цөмийн зэвсэг устгах үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан

img

Зөвлөлт Холбоот Улсын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачев мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн төрийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлсээр байна. 

 

Тухайлбал, Японы Ерөнхий сайд Фумио Кишида Горбачевыг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, түүнийг цөмийн зэвсэг устгах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн онцолсныг Kyodo Дамжуулжээ. 

 

"Цөмийн зэвсгийг бууруулах талаарх хэлэлцээрийг анх удаа АНУ-тай хийсэн. Тэрбээр хүйтэн дайныг төгсгөсөн хүн" хэмээн Кишида цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн Зөвлөлтийн тэргүүн Горбачев Японд анх удаа айлчлахдаа Нагасакид зочлон, үүний дараа төрийн тэргүүний суудлаас буусныхаа дараа Хирошимад очиж байсныг эргэн дурссан байна.

 

"Цөмийн зэвсгийг устгах шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн удирдагч хүний хувьд тэрбээр томоохон ололт амжилт үлдээсэн гэж би бодож байна" хэмээн Японы Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Михаил Горбачев наймдугаар сарын 30-ны өдөр 91 насандаа хүнд өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрбээр бөөрний өвчинтэй байсан тул жил гаруй хугацаанд эмнэлэгт эмчийн хяналтан дорж байсан аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MTZ teever zuuchiin ogtorgui jorlono
2022-08-31