ХСҮТ эмч, ажилчдадаа гурван сая төгрөгийн урамшуулал олгожээ

img

 

Хавдар судлалын үндэсний төв “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан албан тушаал харгалзахгүйгээр эмнэлгийн бүх эмч, ажилчдад гурван сая төгрөгийн урамшуулал олгожээ. 

 

Мөн шат дараатайгаар үндсэн цалингаа нэмэх зорилтын дагуу сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувийг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс олгож эхэлсэн байна. Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670 900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа олгожээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Урамшуулал өгсөн САЙН хэрэг. Зөв болж байна. Гэхдээ харилцаа хандлага, чанар, үйлчилгээ сайжруул. Иргэдэдтэй ээлтэй хүртээмжтэй сэтгэл ханамжтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болмоор байна. Мөнгө төгрөг ярихгүй МЕНЕЖМЕНТ сайжруул!!!, Хавдраар нас баралт, амьдралын хугацааг уртасгах бүрэн боломж байгаа шүү!!!, Та нар хичээхгүй байгаа шүү анхаараарай, ХИМИИН эмчилгээний чанарыг сайжруулах, ОУ-ын чанар, стандарт, эм хэрэгсэл хэрэглэмээр байна. Хавдрын хагалгааний дараа ямар дэглэм барих, юу анхаарах ёстойг, юунд иргэд алддаг яах ёстой нээрээ нүдэнд харагдтал хэлж яридаг хүн гэсэн сэтгэлтэй болмоор байна. ТА БҮХЭН дэндүү хайхрамжгүй, сэтгэлгүй, гомдмоор шүү.
2022-09-01