ОХУ-ын уран гулгагчид Монголын мөсний шоунд оролцоно

Улаанбаатар хотноо намар зохион байгуулагдах өргөн цар хүрээтэй мөсний шоунд Оросын уран гулгагчид оролцон, Монголын тамирчдад зориулан мастер-класс үзүүлэх гэнэ. Энэ талаар ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
"Монгол Улс спортыг улс төржүүлэх, манай тамирчдыг ялгаварлан гадуурхахын эсрэг нэгдэж, Оросын байр суурийг дэмжиж, түүнчлэн манай улсад зохион байгуулагдаж буй олон тэмцээнд оролцож байгаад баяртай байна" хэмээн Матыцин цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Монгол, Орос 2022-2024 онд биеийн тамир, спортын талбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх арга хэмжээний хамтарсан төлөвлөгөөг баталсан, хэрэгжүүлж эхэлсэн талаар Оросын Спортын сайд онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ