Лос-Анжелес ядууралтай тэмцэх үүднээс оршин суугчдад 1000 доллар олгож эхэлжээ

Лос-Анжелес хотын эрх баригчид ядууралтай тэмцэх хүрээнд бага орлоготой оршин суугчдад сар бүр 1000 доллар олгох хөтөлбөр эхлүүлсэн талаар Фокс Ньюс мэдээлжээ.
Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ 180 мянга гаруй хүн илгээснээс санамсаргүй түүврийн аргаар 1000 хүнийг сонгосон байна. Сар бүр 1000 доллар авах хөтөлбөрт хамрагдах хүн жилд 56 мянган доллараас бага орлоготой, 18-91 насны, англи, армян, испани зэрэг хэлний аль нэгийг эзэмшсэн байх ёстой аж.
АНУ-ын Лос-Анжелес хотын эрх баригчдын санаачилсан, ядууралтай тэмцэх зорилготой энэ хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 1000 хүн гурван жилийн туршид сар тутам тус бүр 1000 долларын тэтгэмж авах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ