АНУ Орос, Хятадад чип нийлүүлэхгүй

img

АНУ суперкомпьютер болон хиймэл оюун ухаанд шаардлагатай чипүүдийг Орос, Хятадад худалдахыг хязгаарласан шийдвэр гаргажээ. Энэ талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сервер системд ашиглагддаг хоёр төрлийн чипийг худалдаалахад тусгай зөвшөөрөл шаардагдахаар болжээ. Ингэснээр Хятад, Орос улс хагас дамжуулагчдыг цэргийн зориулалтаар ашиглахыг хязгаарлах зорилготой гэнэ.

 

АНУ-ын хязгаарлалтад багтсан чипүүдийг анх видео тоглоомын дүрс рендерлэхэд зориулан гаргасан ч сүүлийн жилүүдэд эрдэмтдийн ашиглах томоохон суперкомпьютерүүдэд өргөн ашигладаг болжээ. Түүнчлэн ийм суперкомпьютерүүдийг зэвсэг бүтээх, тагнуулын мэдээ цуглуулахад ашигладаг юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Одоо нөгөөдүүл нь дор нь л хийчихнэ л дээ.
2022-09-01
гэлээ ч авъя гэвэл авна шдээ дамжуулаал.
2022-09-01