BTS-ийн дуучин Жон Жонгүгийн төрсөн өдөр тохиож байна
2022-09-01

Дэлхийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг BTS-ийн гишүүн Жонгүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.  

 

1. Тэрээр 1997 оны есдүгээр сарын 1-нд Өмнөд Солонгосын Пусан хотод төрсөн. Охины орд бөгөөд 25 нас хүрч байна.

 

2. 178 см өндөр, 66 кг жинтэй.

 

3. Түүнийг бол BTS хамтлагийн алтан макнэ гэдэг. Хамгийн залуухан нь. Гэхдээ түүнд чадахгүй зүйл гэж бараг л үгүй. Дуулж, бүжиглэж, спортын олон төрлөөр чадвараа харуулдаг чадварлаг нэгэн билээ. 

 

 

4. Тоглоом тоглох, зурах, хөл бөмбөг тоглох дуртайгаас гадна бичлэг эвлүүлж, зураг дарж, шинэ дуу хөгжим олж сонсох хоббитой.

 

5. Хар бол түүний дуртай өнгө. (Run BTS нэвтрүүлгийн 39 дэх дугаар дээр хэлсэн)

 

6. Маш сайн хоол хийдэг гэгддэг.

 

7. "1"-ийн тоонд маш их дуртай.

 

8. Хэрэв хөгжмийн карьер нь үүрд үргэлжлэхгүй бол Жонгүг шивээсний зураач болох мөрөөдлөө биелүүлнэ гэдэг. 

 

9. Тэквондогийн хар бүстэй, хамтлагт нэгдэхээсээ өмнө гар бөмбөг тоглодог байсан.

 

10. Дунд сургуульдаа тэр "Supersttar K" сонгон шалгаруулалтад IU-гийн "Lost Child" дууг дуулан оролцсон ч бүтэлгүйтсэн. Гэхдээ гэртээ харих замдаа найман өөр энтертайнментаас санал хүлээж авсан байдаг.

 

 

11. Rap Monster буюу Ким Намжүүний үглэхийг сонсоод тэр шууд л хамтлагт нэгдэхийг хүссэн гэнэ.

 

12. "Хүсэл тэмүүлэлгүй амьдарна гэдэг үхлээс ялгаагүй" гэх үгийг зорилгоо болгодог гэнэ.

 

13. Төмөр хүний маш том фен.

 

14. 2020 оны хамгийн сэтгэл булаам залуугаар нэрлэгдсэн. Мэдээж түүнээс өмнө ч бас олон удаа тус жагсаалтын дээгүүр бичигдсэн.

 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Чи өөрөө охин сохор юм уу юу нь аалгүй байгаа юм өөрийнхөө байнашд тэгээд чам шиг хүн хүний хараанд таруулахгүй хамаёо
2022-11-23
Аалигүй будмал охидууд
2022-09-04
Чи өөрөө охин сохор юм уу юу нь аалгүй байгаа юм өөрийнхөө байнашд тэгээд чам шиг хүн хүний хараанд таруулахгүй хамаёо