Хятадын Чэнду хот коронавирусийн улмаас хөл хорионд орлоо
2022-09-01

Хятадын Сычуань мужийн төв Чэнду хотын эрх баригчид хотод хөл хорио тавих шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Энэ нь 21 сая хүн амтай Чэнду хотод хоёр долоо хоногийн хугацаанд 600 орчим коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой юм байна. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, 18:00 цагаас хойш оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх, хүнс авахаар гарах бол гэр бүлийн нэг л гишүүн өдөрт ганц удаа гарахыг анхааруулжээ. Түүнчлэн онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг зөвлөсөн байна. 

 

Хотод нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан, харин такси болон унадаг дугуй түрээсийн үйлчилгээг бүрэн зогсоожээ. Мөн есдүгээр сарын нэгнээс дөрөвний өдрүүдэд Чэнду хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин